
Нэг. 第一幕
- Явах уу? 甲:走不走?
- Явъя 乙:走吧。
- Явцгаая 甲:好,走吧。
- Хаашаа? 乙:往哪儿走?
- Хаашаа ч яадаг юм 甲:哪儿也行啊
- Тэгье 乙:那好
- Явцгаая 甲:走吧。
Өнгөрсөн долоо хоногт манай ангид External Communication in China гэдэг хичээлийг Проффесор Гуо Кэ орлоо. Энэ хичээл дээр би гэдэг хүн ганцаараа гадаад оюутан л даа. Бусад нь хятад оюутан учир багш ч нилээн шүүмжлэлттэй, ёстой Хүрлээгийн хэлдгээр ёстой Хурц хурц нийтлэлүүд тавьсан байна билээ гэдэг шиг ёстой хурц ярьсаан. Яг л бидний боддог, ярьдаг шиг зарим талаар хятад хүмүүс өөрсдийгөө бас л тэгж дүгнэдэг юм байна.
Багш Хятадын хөгжлилд мөн л бидний ярьдаг шиг бяцхан дүгнэлт хийлээ.
Проффесор Гуо Кэ яриандаа : " Хятад өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийсэн. Ялангуяа барилгажилт хийгээд технологийн талаар санаснаас их амжилт олсон. Гэвч хүний хөгжил түүнтэй зэрэгцэхүйц байсан уу ? Үгүй. Аливаа улс орны хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол дээд боловсролын тогтолцоо хийгээд их сургуулиудын хөгжил, тэдний сургалтын чанар байдаг. "

"Дэлхийн Шилдэг 100 их сургуулийн хамгийн сүүлийн жагсаалтаас харахад, Хятадын Хонг Гонгийн Их сургууль 29 -т, Чин Хуа Их сургууль 49 -д орсон байна. Энэ үзүүлэлт хятадын дээд боловсролын чанарын стандарт Баруунд гүйцэж очих болоогүй байгааг бэлхнээ харуулж байна. "
" Хятад хүний ахуйн соёлгүй байдал, боловсрол тааруу байдлыг сайжруулахад маш их хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад хэдэн арван юмуу хэдэн зуун жил хэрэгтэй. Гэхдээ үүнийг Хятадын эрх баригч, өндөр тушаалтан биш, залуу үе та нар өөрчилж чадна. Та бүхэн үр хүүхэд, мөн тэднийг үр хүүхдийг сургахдаа хоолны газар нусаа нийж болохгүй, гудамжинд цэрээ хаяж болохгүй гэдгийг сургах ёстой. "
...............цааш нь үргэлжлүүлэн унших ..........
Хятад хүн (Хань үндэстэнг голчлон хэлж байгаа бөгөөд үндэсний 55 цөөнхийг оруулаагүй болно) өөрийгөө Луу буюу Dragon -оос эхтэй гэх бөгөөд 5000 жилийн суурин соёл иргэншилтэй байж, өнөөдрийн хятад орныг бүтээсэн ажээ. Үнэндээ суурин соёл иргэншил гэдэг нь тэдний хувьд газар хийгээд газар тариалан гол амин зуулга болж, түүнийгээ хэдэн үе дамжуулан эрхлэх ба манайхны ярьдаг "Ямхын онол" -ыг айхтар сайн эзэмшсэн хүмүүс шүү дээ. Зарим талаар бид ч түүнээс нь суралцмаар. Ямхын онолын тухай хэдэн үг цухас дурдахад, үнэхээр одоогийн хятад хүмүүсийн ясанд нь энэ үзэл нь шингээстэй байдаг гэхэд хилстэхгүй. Аливааг хийхдээ ямар олон дахин бодож, хэмжиж, ямар нөхцөлтэй байвал өөрт хамгийн түрүүнд хийгээд хамгийн их ашиг орж ирэх вэ гэдгийг таныг давсанд явсан хойгуур чинь л тооцоолчихсон байна шүү. (Бас өөрийг чинь мэдээгүй байхад л ямх ямхаар ашгийг өөрийн халаас руу урсгадаг тухай ойлголтыг ч багтаан ойлгож болох)
Замын хүнээс нэг онигоо сонссон юм байна. Замын үүдийн нэг цэцэрлэгчээс дарга нь асууж гэнэ.
"За, ажил ямархуу явж байна? Нөхөр минь, яахаараа тавхан алхмын цаана байгаа Эрээнд болохоор зүлэг ногоо нь сайхан ургаад, харин таны энд чинь үнсчихээд буцаагаад өгий гэх ганц ногоон юм байдаггүй билээ? " гэвэл Цэцэрлэгч монгол хариулж байна аа.
"Үгүй ээ, дарга аа. Аргагүй шүү дээ. Энэ хятадууд чинь биднийг шөнө унтаж байхад нууцаар босоод биднээс илүү услаад байх юм чинь" гэжээ.
Энэ бол хятад хүний амьдрал дахь жир үзэгдэл. Тэд үүнээс ч илүүг найруулж чадна. Миний доор бичсэн цаг агаарыг химийн аргаар сарниулсан тухай мэдээ бол бас нэгэн жир үзэгдэл. хэхэхэ. Ямартаа л Хятадууд 60 жилийн хугацаанд өдий болтол гэр орноо төвхнүүлээд, энгэртээ техник нь их хөгжөөд хүн нь хөгжөөгүй гэх тодорхойлолт зүүсэн ч саяхан болсон Их 20 -ийн уулзалтан дээр Ноён Хү Ноён Обамагийн хажууд нүүрний эгнээнд зогсох вэ. Тэдний хөгжлийн бас нэг чухал түрхүүр бол ямар ч үед өөрсдөөрөө бахархах үзэл. Өө, тэнгэр минь, Хятад хүн өөрөөрөө ямар их бахархана гээч. Энгийн тариачдаас аваад сэхээтэн анги бүлгэм хүртэл. Магадгүй энэ нөгөө бидний сүүлийн 20-оод жил хараан зүхэж байгаа "Хүн бүр эрх тэгш" буюу Социолист үзэл санааны ач ч байж болох юм. Өнөө дээр дурдсан 5000 жилийн суурин соёл болон Луугийн үр сад гэсэн үзлээ хэний ч Хятад аавын охин, ээжийн хүү давчуухан жижиг цээжээ цохиж байгаад хэлнэ ээ. Магад 100-тын дэвсгэрт дээр зурайх Мао даргын үеэс л энэ нь эхэлсэн байх дөө.
Наашаа & цаашаа
Одоо хоолны тухай яръя. Хэрэв та Хятадын хойгуурх нутгаар явбал хоолны цагийг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Тогтоож чадахгүй бол бичээд, утсан дээрээ сэрүүлэг асааж ч болно. Тэр жил Өвөрмонголд (Монгол үндэстэний нутаг гэх ч нийт хүн амын 60 аас илүү хувийг Ханьчууд эзэлж байгаа) очиход би гэдэг хүн хятад хэлтэй өчнөөн жил зууралдчаад, хоолны соёлыг нь сайн судлаагүйн улмаас лав л нэг, хоёр хоног халуун хоол хошуундаа хүргэж чадаагүй юмдаг. Хоол, хоолны цаг, хоолтой холбоотой соёл нь хятад хүний амьдралын утга учир ч байж мэднэ. Ямар ч байсан маш чухал. Хоолны цаг өнгөрлөө л бол хоол гэж байхгүй. Дараагийн хоолны цагаа хүлээх хэрэгтэй болно. Эсвэл замд хаа нэг таарах хурдан, хүйтэн хоолны газар хоол идэж болох юм.
Хятад хүмүүсийн өдөр тутмын чухал мэндчилгээний үгс нь хүртэл хоолтой холбоотой гээд ч бодчих.
Жавхлант манай улсын урд хөрш болох Хятад нөхдүүд өөртэй чинь болон хоорондоо мэндчилэхдээ цаг харгалзахгүй "Өө, Хоолоо идчихсэн үү " , өдөр буюу үдэд "Өдрийн хоолоо идсэн үү", орой "Оройн хоолоо идчихсэн үү" гээд л асууна даа. Энэ бүх үгс нь зүгээр л "Сайн уу" гэсэн үг шүү. Хэхэхэ. Манайхны нэг наймаачин л Дотор газар панз үсэргэж явжээ. Нэг хятад нөхөр л "Хоолоо идсэн үү " гэж асууж, магадгүй хэл нэвтрэлцээгүй болохоор дохилцоод ч болсон ойлгосон байх л даа. Манай нөхөр уг нь хоолоо идсэн юм байж. Гэхдээ бас хөөрхөн дотор санаа гаргачих санаатай "Идээгүй, идээгүй" гэжээ. Мань хүний дотор санаа нь цаад дотор хүн өөрийг нь хоолонд дааж магад гэж бодсон хэрэг л дээ. Хахахаха. Хаанаас тэгэх вээ дээ. Дотор хүн чамаас маш чухал юмыг чинь салгах гээгүй л бол чамайг хоолонд оруулна гэж байхгүй. Санасны гарз.
.......цааш нь үргэлжлүүлэх.....
Өнөөдөр Шанхайд миний ирснээсээ хойш огт таарч байгаагүй тийм л нарлаг сайхан өдөр болж байна. Яг л монголдоо байгаа юм шиг, яг л Загдын Түмэнжаргал найрагчийн шүлэглэсэн шиг, Ямар уудам юм бэ Монголын тал нутаг, Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл гэж дуулаад гүймээр. Даанч энэ чинь БНХАУ шүү дээ. Бурхан минь, эх нутаг элгэн саднаа ямар их санана вэ?
Санаад байсан чинь 10 дугаар сарын 1-нд Хятадын улс тунхагласан 60 жилийн ойн баяраар Бээжинд тэнгэр нэг их цэлмснийг Хятадын төв телевизийн сувгуудаар нэгэн зэрэг цацагдсан баярын шууд нэвтрүүлгийн үер харсан бол удаах өдөр нь Шанхайд мөн тийм нэлийсэн хөх тэнгэрийг өөрийн нүдээр харсан юм байна. Гэхдээ арай ч өнөөдрийнх шиг онцгой сайхан байгаагүй л дээ.
Тэр өдөр өрөөний охины маань ( Африкийн нэгэн улсаас ирсэн Мари нэртэй хөөрхөн бүсгүй бий. ) найз залуугаас СМС ирдэг юм байна. Мессэжний утга нь, БНХАУ Улс тунхагласны 60 жилийн ойн баяртаа зориулан олон хоног үргэлжилсэн таагүй бүрхэг цаг агаарыг химийн аргаар сарниулсан бөгөөд асар их химийн хорт бодис хэрэглэсэн тул сэрэмжтэй байхыг Англи болон Хятад хэлээр бичсэн байсан. Үнэн худлыг мэдэхгүй ээ. Гэхдээ үнэхээр алж байгаа юм шүү. Улс орон хөгжих сайхан хэрэг ч хөгжил өөрөө өөрийгөө хөнөөх аюулаа байнга дагуулж явдаг нь ямар харамсмаар юм бэ гэсэн бодол зурсхийж байсан. Тэнэгийн дотор уужуу гэдэг шиг, намар шувтарч байгаа энэ цагт ховорхон олдох өнөөдрийн нарлаг сайхан цаг агаарыг Хятадын Цаг уурын станц биш миний элбэрэл хайрт Бурхан бэлэглэсэн гэдэгт итгээд л явж байхаас даа.
Үлэмжийн ариун цагаан сэтгэл өвөрлөн ийн залбирнам.
Би болон огторгуйн хамаг амьтан энэ мөчөөс хэзээ гэгээрэх хүртлээ
Багш гурван эрдэнийн авралд итгэмүү.
Намо гүрү яа. Намо будда яа. Намо дарма яа. Намо санга яа.
.jpg)
Багштан минь та наддаа
Наран гэрэлт, түмэн наст
Оройн дээд Очирдарь
Манзуширийн хувилгаан адил билээ.
Таны минь буян номын их үйлс үеийн үед, төрлөөс төрөлд улам бадамлан дэлгэрч, хотол олныг ямагт гийгүүлэх болтугай.
Та бүхэнд номын багшийнхаа хөрвүүлсэн "Бодь мөрийн зул" -ыг өргөн барья.
Энэтхэг хэлээр.
Боди бата бра дивам
Төвд хэлээр.
Жанчив ламжийн донмэ
Монгол хэлээр.
Боди мөрийн зул.
Нэг найз маань шүлэг бичдэг. Маш сайн бичдэг. Бас нилээд хэдэн шүлэг нь дуу ч болсон бий. Найз маань миний зүрхний дуулалыг уншиж үзээд шүлэг биш гэсэн. Тиймээс би зүрхний дуулал гэж нэрийдсэн юм. Шүлэг мөн биш гэж битгий шүүгээрэй. Зүгээр л миний зүрхний дуулалыг сонсооч.
Найз минь чамдаа шүлэг биш гэсэнд баярласан. Эс бөгөөс зүүрхний дуулал гэдэг нэр толгойд минь орж ирэхгүй нь байлаа шүү.

Тал нутгаасаа гарахаасаа өмнө сэтгэл учиргүй гэгэлзээд, шүлэгч биш ч шүлэг тэрлэмээр, дууч биш ч дуу аялмаар байлаа. Харийн нутагт гэрээ, ээжийгээ, ханиа, үрээ, хамаг бүхнээ санагалзахаа мэдээд л тэгсэн юм байж.
Өөрийнхөө зүрхийг, мэдрэмжийг, сүнсийг чамтай хуваалцах болсондоо баяртай байна.

Үүлийг уншаад
Сэтгэл гэгэлзэнэ
Үүрд минийх байгаач ..... ..... цааш нь үргэлжлүүлэх ....
Сайн байцгаана уу? Надад нэг ойрын мөрөөдөл байдаг. Ойрын гэж байгаагийн учир нь ойрын үед хэрэгжүүлье гэж санадаг хэрэг л дээ. Тэр нь Монгол-Англи-Хятад хуулийн үг хэллэгийн толь гаргах юмаа.

Шанхай хотод цаг агаар туйлын тогтуун сайхан байгаа агаад хичээл маань эхлээд сэтгэл санаа сэргэг, урамтай байгаа тул энэхүү мөрөөдлөө биелүүлэх эхний алхамаа хийхээр өчигдрөөс эхлэн хэдий хүнд, зузаан ч нутгаас түүртэх сэтгэлгүй авчирсан С.Нарангэрэл багшийн "Эрхзүйн эх толь бичиг"-ийн А үсгээс нь нухаж сууна.
Орчуулагч хүний хувьд эх хэлээсээ ямар нэг харь хэлрүү орчуулга хийхэд, тэр дундаа мэргэжлийн орчуулга хийхэд тухайн салбарыг сайн мэдэхгүй бол холбогдох мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог тольдох шаардлага зайлшгүй гардаг. Орос болон Англи хэлтнүүдийн хувьд толь бичгийн асуудал тийм ч хүнд биш. Гэтэл азийн хэлтнүүдийн хувьд энэ нь маш хүнд асуудал байсаар ирсэн. Тиймээс би мөрөөдлөө ойрын үед бодот ажил болгох юмсан гэж бодсон юмаа.
Орой 6 цагаас 12 хагас хүртэл суулаа. Монгол үгсийг сонгож түүлээ. 10 гаран нүүр болж байна. Гэтэл англи болон хятад орчуулгыг хадаж эхэлтэл газар авдаггүй ээ. 3 нүүр явлаа шүү. Энэ нь тийм хурдтайд тооцогдхгүй ч надад өөрт маань бол яахав. Бас боломжийн. Ер нь толь бичгийн ажил хүнд л дээ. Орчуулагч хүнд мэдлэгээ дээшлүүлэх, үр өгөөжтэй аргуудын нэг. Гэвч ямагт няхуур, чимхлүүр ажил шаарддаг учраас ярвигтай л даа. За тэгээд толь маань удаан ч гэсэн цаашид урт аян замаа туулаад хүрэх цэгтээ хэзэн нэгэн өдөр хүрээсэй л гэж залбирч байна.
АБАНДОН- abandonment- 放弃、放任、遗弃、狂放
АБДИКАЦИ Хаан ширээгээ орхих- abdication- 辞职、退位
АБОЛИЦИОНИЗМ XVIII-XIX зуунд боолчолыг халахын төлөө Баруунд өрнөсөн хөдөлгөөн - abolitionism- 废除主义、废除黑奴主义
Толь маань дээрх маягаар үргэлжлэх юмаа. Энэ тал дээр гар сэтгэл нийлэн хамтран ажиллах хүсэлтэй залуус байвал надад үг үлдээх юмуу, мэйл
Эцэст нь ямар нэг гадаад хэл буюу хоёрдахь хэл сурч байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Учир нь энэ бол маш их ухаан, тэвчээр шаардсан ажил, урт зам, удаан аялал. Тиймээс таны гадаад хэл сурахаар шийдсэн чинь зоримог алхам, холч ухаан бөгөөд таны түүний төлөө гаргаж буй цаг зав, хичээл зүтгэл бүхэн чинь хязгааргүй үнэ цэнэтэй юм.
Амжилт хүсье.
Сайн байцгаана уу? Эрхэм монголчуудаа. Хэхэхэ. Юуны өмнө надад хамгийн анхны сэтгэгдлээ бичсэн та гуравтаа чин сэтгэлээсээ талархаж байна аа. Би халх монголын үр удам учраас 3 ын тоог ихэд билэгшээдэг юмаа. Ямартай ч баярлалаа. Блогтоо өөрийгөө танилцуулаагүй бөгөөд монголчуудын хамгийн үзэн яддаг хэлээр Поп хатагтайн дууг орчуулаад тавичихсан нь та бүхний надад сэтгэгдэл бичих шалтгаан болсон юм шиг байна. Гэхдээ ямар ч гэсэн блог маань нээгдээд 0 хонож байхдаа 3 сэтгэгдэл авна гэдэг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Үнэхээр баярлалаа.
Миний бие МҮОНР-ийн Монголын Дуу хоолой радиод 5 жил ажилласан. 5 жил ажиллахдаа Орчуулагч-редактор-нэвтрүүлэгч-сэтгүүлч гээд ер нь л радиогийн бусад хамт олныхоо адил радио нэвтрүүлэгийн санаа бодож олохоос эхлэн сонсогчдод хүргэх эцсийн цэг хүртэл тэрхүү урт аяныг хөтлөхөд хэрэг болох эдгээр бүхий л ажил үүргийг сэтгэл зүрхээрээ хийхийг эрмэлзэж ирсэн.

Дашрамд та бүхэндээ Монголын Дуу хоолой радиогоо танилцуулъя гэж бодож байна. Бидний бор зүрхний цохилго болсон энэ байгууллагын үйл ажиллагаа 1946 онд орос хятад хэлний нэвтрүүлэг дэлхийд цацснаар эхэлсэн бөгөөд 45 жилийн турш Монгол орныг дэлхийд сурталчлан таниулах их үйл хэргийг залгуулж ирсэн билээ. Өнөөдөр бид монгол, англи, хятад, орос, япон гэсэн 5 хэлээр дэлхий дахинаа монголын дуу хоолойг түгээж байна. Бид өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт суугаа олон улсын радио сонирхогч, радио нэвтрүүлэг сонсогч идэвхитэнүүдээс зуу зуун захидал авдаг бөгөөд энэ нь бидний ажлын бодот үр дүн болж байдаг юм.
Дэлхийн хөгжингүй хийгээд хөгжиж буй орон бүр олон улсын радиотой байдаггүй. Гэтэл хэдийгээр манай улс эдийн засгийн чадавхи сул, нийгмийн хөгжил хангалттай сайн биш, хүн ам цөөнтэй жижиг улс ч өөрийн гэсэн брэнд радио нэвтрүүлгүүдээ 45 жилийн турш түүхийн янз бүрийн хугацаанд элэгдүүлж муутгалгүй харин ч жилээс жилд чанарыг нь сайжруулж, сонсогчдын хүрээг тэлж олон улсад тасралтгүй түгээн цацаж байсан нь зүгээр тэр чигээрээ цул гайхамшиг. Тийм ч учраас Монголын Дуу хоолой радиогоор монгол хүн бүр бахархах ёстой. Харамсалтай нь монгол хүн бүр энэ бахархалаа мэддэггүй бөгөөд зарим нь бүр муухай монгол хүний зангаараа хардаж сэжиглэх нь ч бий. Хахаха. Гэхдээ энэ удаа үүнийг бичээд яах вэ?
Надад нэг хувийн бодол байдаг. ......... цааш нь дэлгэрэнгүй..
Энэ миний блогийн хамгийн эхний бичлэг тул сэтгэл машид хөөрөн баясч байна. Блогийнхоо эхний мэдээг хайртай ээждээ зориулмаар байна. Өчигдөр орой яагаад ч юм гэрээ, эх нутгаа сэмхэн санахдаа дуучин Сарантуяагийн "Миний ээж тэмээчин" дууг сонссон юм. Хүний нутаг гүний газар эрдэм сурахаар ирсэн над шиг хүнд хачин их тайтгарал өгөхөөр сайхан дуу байна лээ. Энэ дууг хятад хэлнээ орчуулах гэж нилээн оролдсон. Түүнийгээ та бүхэнд болон та бүхний хайрт ээжүүдэд өргөн барья. Англи хэл сурахаар мэрийж байгаа учир дараа сэтгэлд хоногшсон англи дуунаас эх хэл рүүгээ орчуулахыг бодно оо. Хэрэв та надтай адил сонирхолтой бол мөн танд орчуулсан дууны шүлэг байгаа бол миний блогт орчуулахыг урьж байна.
Сарантуяа 萨兰图雅
Миний ээж тэмээчин 《我的母亲》

Захгүй говийн үзэсгэлэн 一望无际的蒙古戈壁魅力无穷
Загийн шугуйд дулаан 沙漠中的梭梭林给人带来温暖
Дулаан говийн хаваржаандаа 在那令人流连忘返的戈壁家乡
Дуучин ээж минь суугаа даа 我可爱的母亲等待着我这孩儿
Саран зууртаа хоноглодог 漠漠的戈壁、茫茫的草原就是
Саруул Говийн цайдам хөө 月亮和太阳摇篮,母亲咱俩故乡
Цайдам говийн зусландаа 在那金色沙漠中的美丽夏令营
Цайлган ээж минь суугаа даа 我亲爱的母亲等待着我这孩儿
Энэрлийн дээдийг өвөрлөсөн 我仁慈的母亲啊
Элбэрэлт ээж минь тэмээчин 您是在我心中的女神