Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Өмнөд хөршөө судлах нь

Бичлэгийн тоо : 9 | Дэлгэцэнд : 1-9

Хятадын Ардын өдрийн сонин: Монголын Ломбард буюу бичил банк

2010-02-10 23:27

蒙古国:当铺成了“小银行”
《人民日报》2010年02月01日
本报记者霍文

Хятадын Ардын Өдрийн сонин 2010 оны 02 сарын 01
Сэтгүүлч Хүо Вэнь
Монголын Ломбард буюу “бичил банк”

 

                   

Энэ бол Улаанбаатар хотын нэгэн Ломбард. Үүдэн дээрээ 5-8% гэж бичсэн байгаа нь зээлийн хүүгийн хэмжээг зааж буй юм.

           Монголын нийслэл Улаанбаатар хотын том жижиг гудамж талбайн аль ч булан тохойд “Ломбард” гэсэн хаягтай жижиг зээлийн мухлагуудыг харж болно. Энэ бол монголын жирийн ардын үйлчлүүлдэг “бичил банк” юм. Саяхан манай сонины сурвалжлагч Улаанбаатарын нэгэн Ломбардад очиж тэдний үйл ажиллагаа болон барьцаалан зээлдүүлэх дүрэм журам, үйл явцтай танилцсан юм.


           Ломбард ажиллуулахад тогтмол орлоготой байдаг.


          1 дүгээр сарын энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Цельсийн хасах 30 хэм хүртэл хүйтэрч байгаа хэдий ч Хан-Уул дүүрэгт байх нэгэн ломбардад харин хүний хөл тасрахгүй бас дулаахан байх аж. Энэ бол Пүрэвээгийн ломбард. Арван хэдэн метр квадрат нэг өрөөг ханаар тусгаарлаж, жижигхэн цонх гаргасан байна. Цонхоор барьцааны эд зүйлсийг авдаг бололтой. 40 нас шүргэж яваа болов уу гэмээр залуу бүсгүй Пүрэвээ энэ ломбардыг араваад жил ажиллуулсан гэнэ. “Манай Ломбард жижгэвтэр учраас орлого ч тийм их биш. Гэхдээ тогтмол орлоготой байдаг шүү” гэсэн түүний хэвлүүхэн ярианаас ажилдаа нилээд сэтгэл хангалуун байдаг байх гэж бодогдсон юм.

          1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, чухам энэ үеэс л Ломбард эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Энэ нь “Зөвхөн зарж, үрэхийн тулд мөнгө олдог”, “Мөнгө хуримтлуулах тухай ойлголтгүй” монголчуудын туйлширсан хэрэглээний үзэл ухамсартай шууд холбоотой гэж Пүрэвээ бидэнд ярьсан юм. Ломбарднаас зээл авах нь Банкинд хандахаас хамаагүй хялбар, төвөг багатай байдаг нь жирийн иргэдийг татдаг нэгэн шалтгаан юм. Албан бус мэдээнээс үзэхэд 2.7-хон сая хүн амтай Монгол улсад хэдэн мянган Ломбард байдаг гэнэ.

........Цааш нь унших......

Нийтэлсэн : White pearl | Уншсан (177) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

2010 онд Шанхайд болох үзэсгэлэн яармагуудын тухай мэдээллээс...

2010-01-25 23:50

        Монголд ирснээс хойш блогтоо оролгүй бараг хагас сар болчихлоо. Энэ хэд хоног эх нутгийнхаа хөрс шороон дээр эзэн хүн шиг дураараа алхаж гишгэнэ гэдэг юутай их жаргал болохыг мэдэрч баясаад сая л нэг сэхээ орж, цахим гэр болсон блогтоо орж ирлээ дээ. Өчигдөр нэгэн хайрт эгчийнхээ санал болгосноор Монголын 100 зураачийн 100 бүтээлийн урланг үзсэн. Гайхамшигтай юм үзэж харсандаа яаж илэрхийлэх учраа ч нэг олохгүй байх шиг байна. Урлагийг, монголын шинэ үеийн урлагийг, тэр дундаа уран зураг, сийлбэр, уран баримал, үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлс, хөгжмийн зэмсэг гээд бүхий л гайхамшигт урлангууд "Дизайн Парк" -т байна лээ. Доод давхраас нь дээд давхар хүртэл урлангуудаар хальт аялж, уран бүтээлчидтэй багахан яриа өрнүүлэхэд бүтэн 3 цаг ч хангалтгүй байна лээ шүү. Найзууд аа, 1 дүгээр хорооллын эцэст Сүлжмэлийн 2 дугаар үйлдвэрийн байранд очоод урлагийн гайхамшгуудыг нүд сэтгэлээ баярлатал үзээд аваарай.     

           

                 

                             Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв

        

         Хэсэг залуу уран бүтээлчидтэй уулзаад сууж байхдаа Шанхайд болдог урлагийн үзэсгэлэнгүүдийн тухай мэдээлэл чадах чинээгээрээ олж өгч байхаа амласан. Эхний ээлжинд Шанхайд энэ онд болох томоохон үзэсгэлэн яармагуудын тухай мэдээллийг тавихаар шийдлээ. Мэдээж, энэ оны 5 сард нээлтээ хийх Шанхайн Дэлхийн Экспо-оос гадна зохион байгуулагдах үзэсгэлэнгүүдийн тухай л даа. Энэ мэдээлэл манай бизнес эрхлэгчид болон сонирхогчдод хэрэг болох байх гэж найдаад орууллаа. За олон үггүй орчуулгадаа орлоо шүү. Та нар минь дээрээс нь анхааралтай уншаад яв. Би доош нь орчуулаад явж л байя. Нэг зүйлийг хэлэхээ мартсан байна. Шанхайн 3 том үзэсгэлэнгийн төвийн гаргасан хөтөлбөрөөс гол голыг нь оруулж байгаа шүү.


Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв:


1、Хятад (Шанхай)-ын хуримын гэрэл зураг авах аппарат хэрэгслийн олон улсын үзэсгэлэн - хүүхдийн болон сэдэвчилсэн гэрэл зургийн 17 дугаар олон улсын үзэсгэлэн
第十七届中国(上海)国际婚纱摄影器材展览会暨国际儿童摄影、主题摄影展览会
021-62792828021-63866972 www.siec-ccpit.com  siesc@putlic7.sta.net.cn

 

2、Хятадын (Шанхай)-ын хүүхдийн тоглоомын 15 дугаар олон улсын үзэсгэлэн-Шанхайн тоглоомын 46 дугаар үзэсгэлэн худалдаа
中国(上海)第十五届国际玩具展暨上海玩具第46届博览会
021-56325399021-56325227

 

3、Азийн гэрийн тэжээмэл амьтадын үзэсгэлэн 2010
2010亚洲宠物展览会
021-62477668021-62479818  www.vnuexhibitionsasia.com/chinese
Tracy.Lee@vnuexhibitions.com.cn

 ..........цааш нь унших.........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (132) | Сэтгэгдэл ( 13 ) | Дэлгэрэнгүй

한국 Солонгосын “Төвийн өдрийн сонин”: Хятад улс дэлхийн ураны баялагт шунахын учир

2009-11-24 00:42

Хятад улс дэлхийн ураны баялагт шунахын учир
Солонгосын “Төвийн өдрийн сонин”
11 сарын 10 өдөр
                        

                        


           Хятадын бүх анхаарал дэлхийн ураны баялагт чиглэж байна. Хятад уул уурхай, эрдэс түүхий эдийн нөөцөө баталгаатай болгохын тулд хамаг хүчээ шавхан ажиллаж байгаа ч ураны баялагт онцгой их ач холбогдол өгөх болсон нь илт. Энэ нь хоёр шалтгаантай, нэгд цөмийн эрчим хүчний ашиглалтаа дээшлүүлэх, хоёрт цэргийн зориулалт бүхий цөмийн зэвсэгээ сайжруулах.
          Хятадын томоохон эрчим хүч үйлдвэрлэгч болох Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци(CGNPC)өнгөрсөн 9 дүгээр сард Австралийн Energy Metals компанийг худалдаж авахаар болсон. Мөн энэ корпораци Energy Metals-ын хувьцааны 40 хувийг эзэмшиж буй Jin da lee Resources –ыг бас худалдан авахаар төлөвлөж байгаа юм. Энэ бол Хятад улс дэлхийн гуравдах том уран үйлдвэрлэгч орон Австральд явуулж буй ураны тогтвортой стратег гээч нь юм.
          Хятадын цөмийн аж үйлдвэрийн корпораци(CNNC) энэ оны эхэнд Монгол улсад уран олборлох лиценз бүхий Western Prospector корпорацид 28.7 сая доллорын хөрөнгө оруулалт хийж, уран олборлох эрхтэй болсон.

............цааш нь унших..............

Нийтэлсэн : White pearl | Уншсан (181) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Глобал таймсын "Монгол улс хөмхий зуусаар байна" нийтлэлд шүүмж нийтлэл бичих уриалга

2009-11-12 21:58

Сайн байцгаана уу? Эрхэм олон Монголчууд аа.

        Миний бие 2009 оны 11 сарын 5 нд болон 11 сарын 10 нд Хятадын Глобал Таймс сонин дээрх хоёр нийтлэлийг “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”, “Монголчууд хөмхий зуусаар байна” гэсэн нэртэйгээр орчуулсан.
       Эдгээр өдрүүдэд дотоодын хэд хэдэн сайт дээр энэ нийтлэлүүдийн талаар олон залуус, монголын төлөө цохилдог олон зүрх өөр өөрийн түмэн санаа, буман бодлоо дэвшүүлэн тавьж, халуухан хэлэлцэж байгааг харж суулаа.

                      
       Монголын талаар, хятадын талаар, орчуулгын талаар, нийтлэлийн талаар гээд голдуу санал шүүмж бичсэн байна. Мэдээж монгол эх орны хөгжлийн төлөө, хөрш орнуудын харилцааны тухай ярьж, сэтгэгдлээ үлдээсэн хүмүүс цөөнгүй. Түүнчлэн бас янз бүрийн хардалт, сэрдэлт, дургүйцэл, эсэргүйцлийн ч чанартай зүйлс их харагдаж байсан.
       Хэн ч хэнийг шүүхгүй, хэн ч хэнийг магтаж, өмгөөлж хаацаалахгүй бас хэн ч хэнийг гүтгэн доромжлохгүй, хэнийг ч буруутгахгүй. Учир нь бид бол Ардчилсан эрх чөлөөт тусгаар улсад амьдран буй олон нийт, ард түмэн, масс.
       Харин орчуулгын талаар болон яагаад ийм нийтлэлүүдийг орчуулах болсон тухай хэд хэдэн санал гарч ирсэн тул миний бие энэ бяцхан бичлэгийг хүргэж байна.

 ..........цааш унших...........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (207) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна. 《蒙古不能放任对华制衡心态》

2009-11-11 23:13

                              


Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Хариуцлагатай редактор Дун Жин

2009 оны 11 сарын 02

      Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших  “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар ” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.
      Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо. 6 жилийн өмнө, Хятад Монгол хоёр улс сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрөөд байгаа ч зарим монгол хүн Хятадыг хардах сэрдэх үзлээ тавихгүйгээр ч үл барам хятадын хөрөнгө Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хөрш” хайж байгаагаараа түрий барин Хятадыг хавчиж байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар үүрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илүү хувийг Хятад л импортолж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн төслийн гэрээ байгуулаагүй байгаа юм.
       Хятад Монголын худалдааны өсөлт монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлсээр байгаа. Хятад улс хөрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хэрэв Монгол улсын“Тэнцвэртэй байлдах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий.
       Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хөгжлөөс хүртэх сайн сайхан зүйл чинь ч мөн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй.  Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?

Нийтэлсэн : White pearl | Уншсан (260) | Сэтгэгдэл ( 9 ) | Дэлгэрэнгүй

Хятадын Глобал Таймс сонин: “Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй” 环球时报 《蒙古人心态复杂看中国》

2009-11-05 23:16

Хятадын Глобал Таймс сонин
2009 оны 10 дугаар сарын 27
7 дугаар тал
Редактор Лү Чан Ин
Сэтгүүлч Хү Жиа


“Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”


Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.

 

                        

 

           Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт. Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдалзэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ. " Тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.

......Цааш нь бүрэн эхээр нь унших......

Нийтэлсэн : White pearl | Уншсан (1036) | Сэтгэгдэл ( 33 ) | Дэлгэрэнгүй

Аав аа, хөрш айлын хүүхдүүд гоё сургуульд явах юмаа.....

2009-10-16 19:46

             Өнгөрсөн долоо хоногт манай ангид External Communication in China гэдэг хичээлийг Проффесор Гуо Кэ орлоо. Энэ хичээл дээр би гэдэг хүн ганцаараа гадаад оюутан л даа. Бусад нь хятад оюутан учир багш ч нилээн шүүмжлэлттэй, ёстой Хүрлээгийн хэлдгээр ёстой Хурц хурц нийтлэлүүд тавьсан байна билээ гэдэг шиг ёстой хурц ярьсаан. Яг л бидний боддог, ярьдаг шиг зарим талаар хятад хүмүүс өөрсдийгөө бас л тэгж дүгнэдэг юм байна.

            Багш Хятадын хөгжлилд мөн л бидний ярьдаг шиг бяцхан дүгнэлт хийлээ.

            Проффесор Гуо Кэ яриандаа : " Хятад өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийсэн. Ялангуяа барилгажилт хийгээд технологийн талаар санаснаас их амжилт олсон. Гэвч хүний хөгжил түүнтэй зэрэгцэхүйц байсан уу ? Үгүй. Аливаа улс орны хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол дээд боловсролын тогтолцоо хийгээд их сургуулиудын хөгжил, тэдний сургалтын чанар байдаг. "

                            

            "Дэлхийн Шилдэг 100 их сургуулийн хамгийн сүүлийн жагсаалтаас харахад, Хятадын Хонг Гонгийн Их сургууль 29 -т, Чин Хуа Их сургууль 49 -д орсон байна. Энэ үзүүлэлт хятадын дээд боловсролын чанарын стандарт Баруунд гүйцэж очих болоогүй байгааг бэлхнээ харуулж байна. "

           " Хятад хүний ахуйн соёлгүй байдал, боловсрол тааруу байдлыг сайжруулахад маш их хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад хэдэн арван юмуу хэдэн зуун жил хэрэгтэй. Гэхдээ үүнийг Хятадын эрх баригч, өндөр тушаалтан биш, залуу үе та нар өөрчилж чадна. Та бүхэн үр хүүхэд, мөн тэднийг үр хүүхдийг сургахдаа хоолны газар нусаа нийж болохгүй, гудамжинд цэрээ хаяж болохгүй гэдгийг сургах ёстой. "

  ...............цааш нь үргэлжлүүлэн унших ..........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (149) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

ХХХ буюу Хятад Хүн Хоол

2009-10-16 08:30

              Хятад хүн (Хань үндэстэнг голчлон хэлж байгаа бөгөөд үндэсний 55 цөөнхийг оруулаагүй болно) өөрийгөө Луу буюу Dragon -оос эхтэй гэх бөгөөд 5000 жилийн суурин соёл иргэншилтэй байж, өнөөдрийн хятад орныг бүтээсэн ажээ. Үнэндээ суурин соёл иргэншил гэдэг нь тэдний хувьд газар хийгээд газар тариалан гол амин зуулга болж, түүнийгээ хэдэн үе дамжуулан эрхлэх ба манайхны ярьдаг "Ямхын онол" -ыг айхтар сайн эзэмшсэн хүмүүс шүү дээ.  Зарим талаар бид ч түүнээс нь суралцмаар. Ямхын онолын тухай хэдэн үг цухас дурдахад, үнэхээр одоогийн хятад хүмүүсийн ясанд нь энэ үзэл нь шингээстэй байдаг гэхэд хилстэхгүй. Аливааг хийхдээ ямар олон дахин бодож, хэмжиж, ямар нөхцөлтэй байвал өөрт хамгийн түрүүнд хийгээд хамгийн их ашиг орж ирэх вэ гэдгийг таныг давсанд явсан хойгуур чинь л тооцоолчихсон байна шүү. (Бас өөрийг чинь мэдээгүй байхад л ямх ямхаар ашгийг өөрийн халаас руу урсгадаг тухай ойлголтыг ч багтаан ойлгож болох)

             Замын хүнээс нэг онигоо сонссон юм байна. Замын үүдийн нэг цэцэрлэгчээс дарга нь асууж гэнэ.

             "За, ажил ямархуу явж байна? Нөхөр минь, яахаараа тавхан алхмын цаана байгаа Эрээнд болохоор зүлэг ногоо нь сайхан ургаад, харин таны энд чинь үнсчихээд буцаагаад өгий гэх ганц ногоон юм байдаггүй билээ? " гэвэл Цэцэрлэгч монгол хариулж байна аа.

            "Үгүй ээ, дарга аа. Аргагүй шүү дээ. Энэ хятадууд чинь биднийг шөнө унтаж байхад нууцаар босоод биднээс илүү услаад байх юм чинь" гэжээ.

             Энэ бол хятад хүний амьдрал дахь жир үзэгдэл. Тэд үүнээс ч илүүг найруулж чадна. Миний доор бичсэн цаг агаарыг химийн аргаар сарниулсан тухай мэдээ бол бас нэгэн жир үзэгдэл. хэхэхэ. Ямартаа л Хятадууд 60 жилийн хугацаанд өдий болтол гэр орноо төвхнүүлээд, энгэртээ техник нь их хөгжөөд хүн нь хөгжөөгүй гэх тодорхойлолт зүүсэн ч саяхан болсон Их 20 -ийн уулзалтан дээр Ноён Хү Ноён Обамагийн хажууд нүүрний эгнээнд зогсох вэ. Тэдний хөгжлийн бас нэг чухал түрхүүр бол ямар ч үед өөрсдөөрөө бахархах үзэл.  Өө, тэнгэр минь, Хятад хүн өөрөөрөө ямар их бахархана гээч.  Энгийн тариачдаас аваад сэхээтэн анги бүлгэм хүртэл. Магадгүй энэ нөгөө бидний сүүлийн 20-оод  жил хараан зүхэж байгаа "Хүн бүр эрх тэгш" буюу Социолист үзэл санааны ач ч байж болох юм.  Өнөө дээр дурдсан 5000 жилийн суурин соёл болон Луугийн үр сад гэсэн үзлээ хэний ч Хятад аавын охин, ээжийн хүү давчуухан жижиг цээжээ цохиж байгаад хэлнэ ээ. Магад 100-тын дэвсгэрт дээр зурайх Мао даргын үеэс л энэ нь эхэлсэн байх дөө.

                              Наашаа & цаашаа

            Одоо хоолны тухай яръя. Хэрэв та Хятадын хойгуурх нутгаар явбал хоолны цагийг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Тогтоож чадахгүй бол бичээд, утсан дээрээ сэрүүлэг асааж ч болно. Тэр жил Өвөрмонголд (Монгол үндэстэний нутаг гэх ч нийт хүн амын 60 аас илүү хувийг Ханьчууд эзэлж байгаа) очиход би гэдэг хүн хятад хэлтэй өчнөөн жил зууралдчаад, хоолны соёлыг нь сайн судлаагүйн улмаас лав л нэг, хоёр хоног халуун хоол хошуундаа хүргэж чадаагүй юмдаг. Хоол, хоолны цаг, хоолтой холбоотой соёл нь хятад хүний амьдралын утга учир ч байж мэднэ. Ямар ч байсан маш чухал. Хоолны цаг өнгөрлөө л бол хоол гэж байхгүй. Дараагийн хоолны цагаа хүлээх хэрэгтэй болно. Эсвэл замд хаа нэг таарах хурдан, хүйтэн хоолны газар хоол идэж болох юм.

           Хятад хүмүүсийн өдөр тутмын чухал мэндчилгээний үгс нь хүртэл хоолтой холбоотой гээд ч бодчих.    

           Жавхлант манай улсын урд хөрш болох Хятад нөхдүүд өөртэй чинь болон хоорондоо мэндчилэхдээ цаг харгалзахгүй "Өө, Хоолоо идчихсэн үү " , өдөр буюу үдэд  "Өдрийн хоолоо идсэн үү", орой "Оройн хоолоо идчихсэн үү" гээд л асууна даа. Энэ бүх үгс нь зүгээр л "Сайн уу" гэсэн үг шүү.  Хэхэхэ. Манайхны нэг наймаачин л Дотор газар панз үсэргэж явжээ. Нэг хятад нөхөр л "Хоолоо идсэн үү " гэж асууж, магадгүй хэл нэвтрэлцээгүй болохоор дохилцоод ч болсон ойлгосон байх л даа. Манай нөхөр уг нь хоолоо идсэн юм байж. Гэхдээ бас хөөрхөн дотор санаа гаргачих санаатай "Идээгүй, идээгүй" гэжээ. Мань хүний дотор санаа нь цаад дотор хүн өөрийг нь хоолонд дааж магад гэж бодсон хэрэг л дээ. Хахахаха. Хаанаас тэгэх вээ дээ. Дотор хүн чамаас маш чухал юмыг чинь салгах гээгүй л бол чамайг хоолонд оруулна гэж байхгүй. Санасны гарз. 

            .......цааш нь үргэлжлүүлэх.....

        

Нийтэлсэн : White pearl | Уншсан (326) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Бурхан минь гэрээ ямар их санаж байна аа.

2009-10-15 12:03

           Өнөөдөр Шанхайд миний ирснээсээ хойш огт таарч байгаагүй тийм л нарлаг сайхан өдөр болж байна. Яг л монголдоо байгаа юм шиг, яг л Загдын Түмэнжаргал найрагчийн шүлэглэсэн шиг, Ямар уудам юм бэ Монголын тал нутаг, Яасан уужуу юм бэ Монгол хүний сэтгэл гэж дуулаад гүймээр. Даанч энэ чинь БНХАУ шүү дээ. Бурхан минь, эх нутаг элгэн саднаа ямар их санана вэ?

                                        

           Санаад байсан чинь 10 дугаар сарын 1-нд Хятадын улс тунхагласан 60 жилийн ойн баяраар Бээжинд тэнгэр нэг их цэлмснийг Хятадын төв телевизийн сувгуудаар нэгэн зэрэг цацагдсан баярын шууд нэвтрүүлгийн үер харсан бол удаах өдөр нь Шанхайд мөн тийм нэлийсэн хөх тэнгэрийг өөрийн нүдээр харсан юм байна.  Гэхдээ арай ч өнөөдрийнх шиг онцгой сайхан байгаагүй л дээ.

           Тэр өдөр өрөөний охины маань ( Африкийн нэгэн улсаас ирсэн Мари нэртэй хөөрхөн бүсгүй бий. ) найз залуугаас СМС ирдэг юм байна. Мессэжний утга нь, БНХАУ  Улс тунхагласны 60 жилийн ойн баяртаа зориулан олон хоног үргэлжилсэн таагүй бүрхэг цаг агаарыг химийн аргаар сарниулсан бөгөөд асар их химийн хорт бодис хэрэглэсэн тул сэрэмжтэй байхыг Англи болон Хятад хэлээр бичсэн байсан. Үнэн худлыг мэдэхгүй ээ. Гэхдээ үнэхээр алж байгаа юм шүү. Улс орон хөгжих сайхан хэрэг ч хөгжил өөрөө өөрийгөө хөнөөх аюулаа байнга дагуулж явдаг нь ямар харамсмаар юм бэ гэсэн бодол зурсхийж байсан. Тэнэгийн дотор уужуу гэдэг шиг, намар шувтарч байгаа энэ цагт ховорхон олдох өнөөдрийн нарлаг сайхан цаг агаарыг Хятадын Цаг уурын станц биш миний элбэрэл хайрт Бурхан бэлэглэсэн гэдэгт итгээд л явж байхаас даа.

Нийтэлсэн : White pearl | Уншсан (138) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй