\
Ошо багшийн "Дандарт хөтлөх газрын зураг" номноос нэг хэсгийг орчууллаа. Жинхэнэ хайр гэж юу юм бэ? Сексийн мөн чанар ? Дандарын секс болон жирийн сексийн ялгаа? Жинхэнэ дур тавилт? гээд л олон асуултын хариуг энэ номноос олж авах болно. Нэгдүгээр бүлгийн багахан хэсгээс орчуулснаа орууллаа. Энэ хэсэгт ч бас Ошо багш бидний хайр болон сексийн амьдралд байдаг олон асуудлуудыг бас энгийн ойлгомжтой, хөгжилтэй байдлаар ярьсан байгаа. Харин орчуулгыг нь багшийн ярьсан шиг, өөрийн ойлгож мэдэрсэн шиг хийж чадсан эсэхээ мэдэхгүй байна. Та нар минь мэдрээд л уншчихаарай.
Асуулт: Хайр гэдгийг би гадаад ертөнцөд хамааралтай гэж боддог. Мэдээж таны хэлж байгаа дотоод хайрын тухай ойлгож байна л даа. Гэхдээ түүнийг чинь хэн ч юу ч хүртэж мэдэрч чадахгүй юм бол ямар ч утгагүй биз дээ? Жишээ нь багш та ямар ч шавьгүй болчихвол яах вэ?

Хариулт: Бүх шавь нар минь байхгүй болчихвол намайг ганцаараа яах вэ? гэж чи асуулаа. Намайг яана гэж чи бодоов дээ? Аглаг ойн цоорхойд нэгэн жижигхэн цэцэг цомирлогоо нээжээ, хэн ч түүнийг харахгүй, хэн ч түүнийг бишрэхгүй, хэн ч түүнийг анхилам үнэрийг мэдэрч чадахгүй, хэн ч түүний "Сайхан"-ыг магтаж шуугилдахгүй, хэн ч түүний баяр баясгаланг хуваалцахгүй, хэн ч түүнд ямар нэгэн өөрчлөлт гараад байгаа тухай сонирхохгүй. Ингэлээ гээд тэр цэцэг яах ёстой гэж? Тэр галзуурч амиа хорлох хэрэгтэй юү? Үгүй дээ. Тэр дэлгэрсээр байх болно. Зүгээр л жам ёсоороо цэцэглэсээр байх болно. Хэн нэгэн хүн түүнийг харсан ч хараагүй ч тэр өөрийгөө өөр хэн нэгэн болгож өөрчлөхгүй. Тэр баяр цэнгэл, анхилам үнэрээ салхинд шингээн бурханд, бүх л ертөнцөд илгээсээр байх болно.
.......Дэлгэрэнгүйг унших......
Заримдаа энэ дэлхий, энэ нийгэм тэр чигээрээ Доржоо, Дулмаа, Юндэн, Нансалмаа, Батаа, Оюунаа гэх мэт аав ээжээс өгсөн нэрээрээ л бие биеэсээ багахан ялгарах бөөн хүмүүсийн цуваа шиг санагддаг. Энэ цувааны толгой, сүүл нь хаана байгааг хэн ч анзаарахгүй. Бас энэ цуваа хаашаа явж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй. Зөвхөн шил шилээ даган урагшаа чимээгүй алхана. Тэдэнд сүсэг бишрэл гэж үгүй. Тэдэнд найз нөхөр гэж үгүй. Тэдэнд дайсан ч гэж үгүй. Цуваанаас гарч болохгүй гэсэн ганцхан дүрэм тэдэнд үйлчилдэг.
Энэ бол энэ цаг үеийн нийгмийн тогтолцооны ажиллах гол механизм. Социолист, демократ, эсвэл фашист гээд аль ч нийгмийн тогтолцоо үүнд хамаатай. Чи дуулгавартай, яг дүрмийн дагуу байх юм бол "Онц сайн" гэсэн үнэлгээ авч, нийгмийн сайшаалыг үргэлжлүүлэн хүртэнэ. Харин эсэргээрээ чи дүрмийг зөрчиж, цуваа хаашаа явж байгааг сонирхож эхлэх, цувааны бусад гишүүдэд асуудал дэвшүүлэх, эсвэл бүр цувааг орхих хүсэлтээ тавих юм бол нийгмийн "Хог шаар" гэсэн пайз хүзүүндээ зүүлгэж, цаг үеийн хамгийн мулгуй тэнэгээр шалгарах болно.

Үнэндээ нийгэм, хүний хувь чанар хоёр яг зөрөлдөөд байдаг шиг. Чи хувь чанараа хөгжүүлээд ирвэл, нийгэм масс чамайг хүлээж авахгүй нүдний өргөс, шүдний чигчлүүр шиг үзнэ. Харин нийгмийн дуулгавартай үлгэр жишээ албат болъё гэвэл хувь чанараа бүрэн үгүйсгэж, "Жинхэнэ"өөрийгөө боомилох хэрэгтэй болно.
Манай нийгмийн 99% -ийг "дуулгавартай сайн албат"-ууд бүрдүүлж байгаа. Тэд бол олонх. Тиймээс энэ нийгмийн шалгуур, цэнзүүрийг тэдэнд ээлтэйгээр тогтоосон. Тухайлбал, өөрийгөө бүрэн үгүйсгэж, өөрийгөө бүрэн алдаж чадсан нь хамгийн сайн буюу ухаантай хүн, харин хувь чанараа хөгжүүлж, өөрөө өөрөөрөө байгаа нь хамгийн муу буюу эргүү тэнэг болж таардаг.
Хувь чанар бол бурханы бидэнд өгсөн бэлэг. Хүн бүр газар дэлхий дээр унахдаа өөрт оногдсон ууттай бэлгээ хүлээн авдаг. Энэ бэлэг зөвхөн чамд зориулагдсан тусгай бэлэг учраас чи л хүлээн авсан цагт чиний биеэр, чиний сүнсээр дамжин хэрэгжих ёстой байдаг. Бэлэг бүр жирийн бус. Жинхэнэ гайхамшиг байдаг.
.......цааш унших.........
Би бурханы шашин шүтдэг. Шүтдэг гэхээр миний үеийн олон залуус, за юун хуучны нийгмийн, өнгөрсөн баларсан, өвөө эмээ нарын үеийн юм яриад байгаа юм гээд л эхэлнэ л дээ. Мэдээж олон залуус энэ шашинд болон өөр шашинд сүсэгтэй ханддаг байх. Миний хувьд гэвэл шашин шашин гэж мухраар шүтэх биш түүнийг судалж, туршиж, өөрийн биедээ аажмаар уусган авъя гэж боддог. Товчдоо бол маш шашинлаг хүн байхыг хүсдэг.
Надад бясалгал таалагддаг. Гэхдээ би бясалгал хийдэггүй. Өмнө нь туршиж байсан. Нэгийг биш хэд хэдийг гээч. Амьдрах ухаан Шри шри, Чинхайн буюу Аръяабалын бясалгал, Шри Чинмой гээд цаашаа бас ганц хоёр бий. Миний нэг хайрт эгч надад хэлж байсан юм. Чухамдаа чамайг төвлөрүүлж чадах байгаа тэр зүйл чинь л чиний бясалгал юм шүү гэж. Дэлхий дээр 400 гаруй төрлийн бясалгал байдаг тул бидэнд сонголт маш арвин байгаа, гэлээ ч өөртөө яг таарахыг олох нь цаг хугацааны асуудал юмуу даа.
Эгчийнхээ зааж өгсөн нэгэн бясалгалын аргыг та нарт хэлж өгье. Хүн харгүй газар очиж байгаад, өөрийнхөө мэдэхгүй тэр гадаад хэлээр чанга чанга ярих. Бид жаахан байхдаа гадаад хэлээр ярьж байна гээд юу нь мэдэгдэхгүй юм хэлж тоглодог байсан ш дээ. Яг тэгж.Жишээ нь: ылбоарлыяодрадяболрадлобөяр адлобыобиаыялоахридя...............
Энэ бясалгалын үр дүн дажгүй шүү. Ялангуяа хүнд зоригтой "үгүй" гэж хэлж чаддаггүй хүн үүнийг хийвэл бүр күүл. Цаг хугацааны хувьд өөрийнхөө л мэдрэмжээр.

Бясалгалын тухай зарим хүмүүс дэндүү өрөөсгөл ойлголттой байдаг мэтээ. Тэр тусмаа эрчүүд. За тэгээд жаахан бясалгал, цагаан хоол энэ тэр гээд ярьчихвал, "Монгол хүнд угаасаа тэр чинь зохихгүй" "Наадахаа тэр Дэлгэртээ очиж хэл" гэх мэтээр даапаална. Энэ үед зарим найзууддаа би дандарын тухай хальт сонссон уншснаа ярьж алмайлгадаг. Монгол эрчүүд, залуучууд үндэсний үзэл ихтэй тул, би дандарын тухай яриагаа Говийн догшин ноён хутагт Данзанравжаагаар эхэлдэг. Энэ хүн Дандар буюу нууц тарнийн ёсонд нэвтэрсэн эгэлгүй хувилгаан хүн байсан. Монголын шашин, соёл, урлаг, боловсролын салбарт энэ хүний оруулсан хувь нэмрийг өгүүлээд баршгүй.
Түүнчлэн хутагт маань дандарт нэвтэрсэн билэг танхай нэгэн байсан хийгээд түүний үзүүлсэн гайхамшигуудын тухай ард түмэн ам дамжин ярьсаар ирсэн. Түүний дотоод алхимын нууцыг мэддэг байсныг социолизмийн үед садар самуун явдалтай, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн мэтээр зориуд гутаан доромжилж байсан. Үнэндээ архийг рашаан болгодог, дарь эх дагинасаар хүрээлүүлсэн тийм л юм нь жинхэнэ оршисон хүн байсан.
Тэр ингэхэд тэр олон дагинасуудтай юу хийдэг байсан бэ? Дандар. Нэгэнт махан биет хүн учир Бясалгалын үед заримдаа түүний энерги дутах үе байсан бөгөөд тэр үедээ архийг рашаан болгон хэрэглэж, тэдгээр дагинас, дарь эхийн хувилсан дүрүүдтэй дандардаж, энергиэ нөхдөг байсан биз.
Дандар. Үнэндээ түүний нэр нь нууц тарнийн ёс. Нууц тарнийн ёс гэсэн ч учиртай биз ээ. Нууц учир л нууц гэсэн нь лав. Эгэл бидний энэ хязгаарлагдсан бяцхан ухаан түүнийг ойлгож, түүнд хүрч чадахгүй биз. Гэхдээ зарим ном зохиолиос унших нь, Дандарыг мэдрэх, дандарт ойртох хамгийн эхний цэг бол секс бөгөөд сексийн үеийн тавирал таашаал буюу оргазм юм гэнэ билээ.
.....................цааш нь унших..........................
Үлэмжийн ариун цагаан сэтгэл өвөрлөн ийн залбирнам.
Би болон огторгуйн хамаг амьтан энэ мөчөөс хэзээ гэгээрэх хүртлээ
Багш гурван эрдэнийн авралд итгэмүү.
Намо гүрү яа. Намо будда яа. Намо дарма яа. Намо санга яа.
.jpg)
Багштан минь та наддаа
Наран гэрэлт, түмэн наст
Оройн дээд Очирдарь
Манзуширийн хувилгаан адил билээ.
Таны минь буян номын их үйлс үеийн үед, төрлөөс төрөлд улам бадамлан дэлгэрч, хотол олныг ямагт гийгүүлэх болтугай.
Та бүхэнд номын багшийнхаа хөрвүүлсэн "Бодь мөрийн зул" -ыг өргөн барья.
Энэтхэг хэлээр.
Боди бата бра дивам
Төвд хэлээр.
Жанчив ламжийн донмэ
Монгол хэлээр.
Боди мөрийн зул.