Заримдаа дуртай кинонуудаа үзэх гэхээр англи нэрийг нь мэдэхгүй болохоор Гүүгл дээр янз бүрийн түлхүүр үгээр нь хайх хэрэг гарна аа. Заримдаа нэрийг нь олно. Заримдаа олохгүй. Сүүлийн хоёр сард үзсэн кинонуудаа жагсаалаа. Ихэнхийг нь хятадын www.youku.com дээр үзсэн. Хятадад Youtube энэ тэр чинь хориотой болохоор Youku дээр үздэг байхгүй юу. Энэ нь дундаа гацахгүй, бичлэг нь муу биш, доороо англи юмуу хятадаар титр нь гүйчихнэ гээд олон давуу талтай. Ялангуяа англи хэл дээрх кино үзээд суухад дуудлага энэ тэр нь чихэнд хоногшоод бас аятайхан.
Чиний мэдрэмжүүд магадгүй минийхтэй төстэй бол доор байгаа кинонууд чамд бас таалагдах байх. Чи ихэнхийг нь үзсэн ч байж болох юм. Хэрэв үзээгүй бол цаг гаргаад үзнэ гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Би доор нэг бичлэг дээрээ хэлж байсан санагдана. Цөөн дүртэй, үг багатай, утга санаа нь гүн, сэтгэлийн мухарт хэдэн мянган жилээр тоосонд дарагдан амьгүй мэт хэвтэх тэр л торгон нарийн мэдрэмжүүдийг минь нэг нэгээр нь ч болов сэрээж, хөгжөөж чадах тийм л кинонд дуртай тухайгаа. Ихэнхдээ классик кино үзэхэд мэдрэлийн эрхтнүүд, сэрэл мэдрэмж минь арай өндөр ачаалдаг юм шиг санагддаг. Энэ нь эерэг нөлөө ихтэй. Чулуужсан мэдрэмжүүд минь амь орж, амьсгалж эхэлэхэд, жинхэнэ үнэнтэйгээ учирч, жинхэнэ өөрийгөө олоход минь эерэг нөлөөтэй байдаг шиг.

Ерөөс хүн нийгэмших тусмаа, өөрийнхөө хувь чанарыг алдаж байдаг бөгөөд нарийн "Мэдрэмж"-үүд нь суларч байдаг юм шиг. "Мэдрэмж" л бидний амьдралд хандах хандлага, бидний сэтгэл хийгээд бодлын далайд асар их нөлөөлдөг юм байна гэдгийг Моцартын амьдрал уран бүтээлийг өгүүлдэг "Amadues" киноноос мэдэж аваад учиргүй баярлаж байсан санагдана. Тэр үед би 6 дугаар ангийн жаалхан охин байлаа. Хүүхдийн сүнс, бодол сэтгэл нь ариун байдаг гэдэг үнэн бололтой. Магадгүй 30 дөхөж яваа энэ насандаа тэр киног анх үзсэн бол энэ жижигхэн ухаарлаа чихний хажуугаараа зүгээр л урсгаад өнгөрөөх байсан байх. Учир нь тархинд минь хэдийнэ save-лэгдсэн нийгмийн элдэв үзэл ухамсар, мэдээ мэдээлэл, мэдлэг туршлага, амьдралын тогтсон хэв маяг минь түүнийг юман чинээ бодохгүй л дээ.
......цааш унших.......

Нэг. 第一幕
- Явах уу? 甲:走不走?
- Явъя 乙:走吧。
- Явцгаая 甲:好,走吧。
- Хаашаа? 乙:往哪儿走?
- Хаашаа ч яадаг юм 甲:哪儿也行啊
- Тэгье 乙:那好
- Явцгаая 甲:走吧。
Нэг найз маань шүлэг бичдэг. Маш сайн бичдэг. Бас нилээд хэдэн шүлэг нь дуу ч болсон бий. Найз маань миний зүрхний дуулалыг уншиж үзээд шүлэг биш гэсэн. Тиймээс би зүрхний дуулал гэж нэрийдсэн юм. Шүлэг мөн биш гэж битгий шүүгээрэй. Зүгээр л миний зүрхний дуулалыг сонсооч.
Найз минь чамдаа шүлэг биш гэсэнд баярласан. Эс бөгөөс зүүрхний дуулал гэдэг нэр толгойд минь орж ирэхгүй нь байлаа шүү.

Тал нутгаасаа гарахаасаа өмнө сэтгэл учиргүй гэгэлзээд, шүлэгч биш ч шүлэг тэрлэмээр, дууч биш ч дуу аялмаар байлаа. Харийн нутагт гэрээ, ээжийгээ, ханиа, үрээ, хамаг бүхнээ санагалзахаа мэдээд л тэгсэн юм байж.
Өөрийнхөө зүрхийг, мэдрэмжийг, сүнсийг чамтай хуваалцах болсондоо баяртай байна.

Үүлийг уншаад
Сэтгэл гэгэлзэнэ
Үүрд минийх байгаач ..... ..... цааш нь үргэлжлүүлэх ....
Энэ миний блогийн хамгийн эхний бичлэг тул сэтгэл машид хөөрөн баясч байна. Блогийнхоо эхний мэдээг хайртай ээждээ зориулмаар байна. Өчигдөр орой яагаад ч юм гэрээ, эх нутгаа сэмхэн санахдаа дуучин Сарантуяагийн "Миний ээж тэмээчин" дууг сонссон юм. Хүний нутаг гүний газар эрдэм сурахаар ирсэн над шиг хүнд хачин их тайтгарал өгөхөөр сайхан дуу байна лээ. Энэ дууг хятад хэлнээ орчуулах гэж нилээн оролдсон. Түүнийгээ та бүхэнд болон та бүхний хайрт ээжүүдэд өргөн барья. Англи хэл сурахаар мэрийж байгаа учир дараа сэтгэлд хоногшсон англи дуунаас эх хэл рүүгээ орчуулахыг бодно оо. Хэрэв та надтай адил сонирхолтой бол мөн танд орчуулсан дууны шүлэг байгаа бол миний блогт орчуулахыг урьж байна.
Сарантуяа 萨兰图雅
Миний ээж тэмээчин 《我的母亲》

Захгүй говийн үзэсгэлэн 一望无际的蒙古戈壁魅力无穷
Загийн шугуйд дулаан 沙漠中的梭梭林给人带来温暖
Дулаан говийн хаваржаандаа 在那令人流连忘返的戈壁家乡
Дуучин ээж минь суугаа даа 我可爱的母亲等待着我这孩儿
Саран зууртаа хоноглодог 漠漠的戈壁、茫茫的草原就是
Саруул Говийн цайдам хөө 月亮和太阳摇篮,母亲咱俩故乡
Цайдам говийн зусландаа 在那金色沙漠中的美丽夏令营
Цайлган ээж минь суугаа даа 我亲爱的母亲等待着我这孩儿
Энэрлийн дээдийг өвөрлөсөн 我仁慈的母亲啊
Элбэрэлт ээж минь тэмээчин 您是在我心中的女神