Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Эрээвэр Хураавар бодлууд

Бичлэгийн тоо : 7 | Дэлгэцэнд : 1-7

Блогчдод шинэ жилийн мэнд хүргэе.

2010-01-01 01:16

         Эрхэм Блогчид та бүхэнд Шинэ оны мэнд хүргэе ээ.

       Би гэдэг хүн харин Шанхайн бөглүүдхэн буланд гав ганцаараа чимээгүйхэн даруухан сууж байгаад 2010 оноо угтаж авдгийн байна. Баярын ширээ, оргилуун дарс, гэр бүл, найз нөхөд,солют, гоё шилэн тоглоомууд өлгөөтэй гацуур, цас,..... үгүй ээ ер нь шинэ жилийн баярын уур амьсгал, танил дотно бүхэн минь нэг нь ч дэргэд байсангүй. Өрөөний охин маань унтаж байна. Түүнийг сэрээчихгүйн тулд, зурагтаа дуугүй дээр нь тавиастай, гэрлээ унтраагаастай,уруулаа хазаастай, хайрт лаптопныхоо товчлууруудыг хөнгөн зөөлөн товшоостой....... Нэг иймэрхүү хэмжээнд л угтлаа. Гэхдээ жил жилийн он солигдох мөчид төрдөг тэр л ер бусын сэтгэл догдлол минь харин надтай цуг байж, миний үнэнч нөхөр гэдгээ дахиад л харууллаа. Энэ л гайхамшиг л даа.  Энэ сэтгэлтэйгээ, энэ догдлолтойгоо байхад хаана ч хэзээ ч гуниглана гэж үгүй бас ганцаардана гэж үгүй. Дээрээс нь блог гэж гайхамшгийг нэмчихвэл нутгаасаа хол байгаа над шиг ганц ертөнцөд бол цөлд баян бүрд олохтой адил эгэл бусын сайхан зүйл юм байна. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг шиг л. Гадаад ертөнцөд юу ч болж байсан, Блог дотроо би гэдэг хүн чинь орон зай, цаг хугацаанаас үл хамааран харин ч нэг өөрийнхөөрөө аяглаж байгаа юмаа. Хүсвэл анхны хайртайгаа учирсан 16 -тай залуу бүсгүйгээс авхуулаад ач зээ нарынхаа дунд суучихаад үлгэр ярих хөөрхөн эмээ хүртэлх өөрийнхөө бүхий л цаг хугацаагаар чөлөөт аялал хийчихнэ. Аялал бүртээ л Монгол, Орос, Хятад, Япон, Энэтхэг, Итали, Испани, Франц гээд дэлхийн энд тэндхийн өөр өөр газар оронд байхыг яана аа. 2010 оны шинэ аялал минь илүү сонирхолтой.... илүү илүү илүү байгаасай.

 

                    

 

         2010 оны 1 сарын 1 -ий өдрийн энэ бичлэгээрээ дамжуулан бүх Блогчид та бүхэндээ, цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч, сэтгэл зүрх хоёртоо шатаж яваа Greentara нялх Блогийнхоо нэрийн өмнөөс шинэ жилийн супер кибер мэнд хүргэе.  Кибер ертөнцийн шонхрууд минь нисцгээ. Дэлхий, гараг эрхис хийгээд сансрын хязгааргүй уудам бүгд та нарын чөлөөт нислэгийн талбар. Шинэ онд шинэ мэдрэмж шинэ итгэл шинэ амжилт шинэ шинэ шинэ бүхнээр дүүрэн байцгаагаарай... ...

Нийтэлсэн : White pearl | Уншсан (59) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

"Шинэ жилийн мэнд хүргэе" -Дэлхийн олон хэлээр

2009-12-31 14:23

Шинэ жил, шинэ он айсуй энэ мөчид газар газрын монгол туургатан, монгол ахан дүүстээ чин зүрхнийхээ халуун мэндийг өргөн дэвшүүлье. Ирэх он бид бүхэнд эрч хүч, энэрэл хайр дүүрэн амьдралыг бэлэглэх болтулгай. Хүн бүхний санасан сайн үйлс өрнөн дэлгэрч, хотол олноороо жарган цэнгэх болтугай. Дээд тэнгэр, Бурхан талын хүмүүс биднийг хэзээд аврал ивээлдээ багтааж байх болтугай.

                
 

                       New Year Wishes Around the World

Afgani    Saale Nao Mubbarak
Afrikaans    Gelukkige nuwe jaar
Albanian    Gezuar Vitin e Ri
Armenian    Snorhavor Nor Tari
Arabic    Kul 'am wa antum bikhair
Assyrian    Sheta Brikhta
Azeri    Yeni Iliniz Mubarek!
Bengali    Shuvo Nabo Barsho
Bulgarian    Chestita Nova Godina
Cambodian    Soursdey Chhnam Tmei
Catalan    FELIÇ ANY NOU
Chinese    Xin Nian Kuai Le
Corsican Language    Pace e Salute
Croatian    Sretna Nova godina!
Cymraeg (Welsh)    Blwyddyn Newydd Dda
Czech    Šťastný Nový rok (or Stastny Novy rok)
Denish    Godt Nytår
Dhivehi    Ufaaveri Aa Aharakah Edhen
Dutch    GELUKKIG NIEUWJAAR!.......

........Цааш нь унших.........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (69) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

"Global Village" - Дэлхийн хүмүүс монголоор ярьж, монгол дээл өмсвөл....

2009-12-13 13:11

       Энэ хэдэн өдөр Шанхайд хүйтэн бороо цутгасаар л байна. Би гэдэг хүн хөнжлөөсөө хамраа ч цухуйлгалгүй, орон дотроо laptop-оо тэврэн кино үзсээр хэвтлээ.Золоор дуртай кинонуудаа хаанаас хэзээ ч тааваараа үзэх сайхан боломжийг энэ эрин цаг бидэнд олгосон байх юм. Нэг талдаа энэ бол зүгээр л гайхамшиг. Гэвч зоос хоёр талтайг санахад илүүдэхгүй.

Найз аа, чи ямар кинонд дуртай вэ?

       Манай өрөөний Африк охин Мари бол инээдмийн кинонд дуртай. Дээд давхрын Япон охин аймшгийн кинонд дуртай. Харин би аль алинд нь тийм ч дуртай биш. Цөөн хэдхэн дүртэй, үг яриа багатай, миний дотоод мэдрэмжийг өндөр төрүүлэхээр кинонуудад би дуртай. Ийм кино надад өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө ойлгож дүгнэх боломж, цаг хугацаа олгодог юм.

       Ер нь энгийн үед би нээх кино үзээд байдаггүй. Хааяа телевиз ч асаамааргүй байдаг. Дэндүү тээртэй, төвөгтэй санагддаг. Уг нь дургүй биш дуртай л даа. Аймшигтай нь нэг л үзээд эхлэх юм бол өөрийгөө хянаж чадахаа больдог. Хэдэн цаг ч хамаагүй нүдээ салгаж ядан телевизтэйгээ яриад суучихна ш д. Тэр үед хамаг ажил, ар гэр будаа. Бүр ядарч туйлдаж байж, сая л тэр хар хайрцгаа тэжээлээс нь салгаж, за ингээд л миний ухаан өөрийн биедээ эргэж ирдэг дээ. Энэ бол хар тамхи. Энэ бол хүчирхийлэл.

       Хүн төрөлхтний хөгжлийн хурд, амьдралын хэмнэл нэгэнтээ толгой эргэм, галзуурмаар хурдан болчихсон байна аа. Хурдан байгаа нь сайн ш дээ гэж хүн бүр хэлэх байх. Гэвч тэр солиором хурд чинь төсөөлөмгүй их хөнөөл дагуулж байгааг хүмүүс төдийлөн анзаарахгүй байна. Үүнд мэдээлэл харилцаа холбооны хөгжил, түүний хурд асар их нөлөөлж байна.

             
           Мarshall McLuhan                            "GLobal Village"

Өнгөрсөн зууны 80 -аад оны үеийн мэдээлэл харилцаа холбооны салбарт "Global Village" буюу "Нэг дэлхий нэг тосгон" (Утгачилчихлаа шүү. Үүнийг монголд яг юу гэж орчуулж байгааг мэдэхгүй байна.) гэсэн нэгэн шинэ ойлголт гарч ирсэн. Үүнийг Канадын судлаач McLuhan анх дэвшүүлсэн юм.

         Мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл хурдацтай шинэчлэгдэн хөгжих тусам хүний мэдрэмж, мэдрэхүйн эрхтнүүдийн идэвхи оролцоо төдий чинээ багасч, хүн төрөлхтний сэтгэхүйн хэлбэр ижилсэн, хүмүүсийн хувь чанар буюу тодруулбал өөр өөрийн онцгой сэтгэх чадвар улам бүр л суларч байгаа юм. Энэ бол дээрх шинэ ойлголтын гол санаа.Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн энэ эрин зуунд манай дэлхий яг нэг жижигхэн тосгон шиг болж хумигдсаар байна гэсэн үг.

          Энэ бол 1980- аад оны үед гарсан ойлголт. McLuhan яг зөв харж чадсан. Түүний ойлголт өдрөөс өдөрт бидний амьдрал дунд батлагдсаар байна.

          Өнөөдөр дэлхийн бүх хүн адилхан хувцаслаж, бүгд л Gucci, D&G, CD, LV, Burburry, BCBG、DKNY、CK энэ толгой эргэм брэндүүдийн хувцасыг л хамгийн гоё гэж бодох болсон. Дэлхийн бүх хүмүүс л уламжлалт орон сууцаа голж, хувийн орон сууц хаус юмуу апартментэд амьдрахыг илүүд үзэх болсон. За тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн дэлхийн бүх залуучууд л адилхан хамтлагууд шүтэж, адилхан дуунууд л сонсох болсон доо. Товчдоо бол асар их мэдээлийн урсгалд бөмбөгдүүлж, хүчиндүүлсээр ДЭЛХИЙ НИЙТ АДИЛХАН СЭТГЭДЭГ болчихжээ.

........Бүтнээр нь унших..........

Нийтэлсэн : White pearl | Уншсан (122) | Сэтгэгдэл ( 6 ) | Дэлгэрэнгүй

Тэнгис ээ. Хүйсийн ялгаварлалыг зогсооё. Тэгэх үү?

2009-11-02 14:15

                

           Өчигдөр http://www.dsgtv.mn/ сайтаас 25 дугаар ТВ- ийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн нэг дугаарыг үзлээ. Хөтлөгч Тэнгис гэдэг хүн Ганбуушийнд очиж хонолоо. Бурхан минь, нэвтрүүлэг эхлэхдээ л хашир хөтлөгч маань өөрийгөө болон нэвтрүүлэгт нь оролцогч хүнийг аюулд оруулж эхэлээ. Чиний нэвтрүүлэгт хэн орох нь юу ярих нь золоор Ардчилсан манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө харьцангуй гайгүй байгаа тулдаа ямар нэг хяхалт, хавчилт, дарамт шахалтгүй ээ.  Гэхдээ чи олон нийтэд нэвтрүүлэгээ түгээж байгаа хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд  нэвтрүүлэгт оролцож байгаа тухайн хүнээ эрсдэлд оруулж огт болохгүй. Яагаад Ганбуушийн хаана амьдардаг хийгээд хаяг усыг тийм нарийн зарлаж байгааг огт ойлгосонгүй. Магадгүй маргааш түүнд зол бус явдал тохиолдвол чи хариуцах болно шүү дээ. Хонгор сэтгүүч минь.  Сэтгүүлч ажлыг чалчигч бүхэн хийж чаддаг гэж бодох хэрэггүй мэт ээ. Мөн энэ ажил яг жолоо барихтай адил шүү дээ. Нэг хөл чинь тормоз дээр, нөгөөх нь хазан дээр. Амьдрал үхлийн хооронд хоёрхон төө л зай.

           Тэнгис найз аа. Нэвтрүүлгээ сонирхолтой болгох гэснийг чинь ойлгож байна. Гэхдээ, бэлгийн чиг хандлага биднээс арай өөр хүн сурвалжилахаар шийдсэн бол чи ядаж бэлгийн чиг хандлага гэж юу байдаг тухай унших хэрэгтэй байж ээ. Ямар бүдүүлэг тэнэг асуултууд асуусан бэ? 

          Тэнгис ээ. Чамаас нэг зүйл асууя. Чи хөөрхөн хүүхнүүдийг, тэдэнтэй хамт байхыг, тэднээр хайрлуулахыг, бас тэднийг хайрлахыг хүсдэг биз дээ. Чи үүнийг хэнээр ч заалгаагүй биз дээ. Энэ бол совин. Энэ бол төрөлх инстинкт. Яг үүнтэй нэгэн адилаар тэдгээр хүмүүст ч мөн төрөлх совин, бэлгийн чиг хандлага гэж бий. Эхээс төрөхдөө тэд энэ совингоо авч төрдөг. Энэ хэний ч буруу биш. Түүний аавын, түүний ээжийн, түүний буруу биш. Энэ зүгээр л бурханы таалал. Газар тэнгэрээс түүнд  ивээсэн бэлэг. 

            Чи, би, бид бүгд Арга билэгийн нэгдэл. Аав ээжийн нэгдэл. Эр эм шинжийн нэгдэл.

            Чиний хүйс ямар байх нь чухал биш. Чухамхүү чиний дотор эр шинж, эм шинж аль аль нь сүлэлдэн байдаг. Уяраад уйлах эр хүн бий. Уур хүрэхдээ цохиод авах эм хүн бий.
       
             Би эм хүйстэй төрсөнөөрөө яагаад заавал аяга саваа угаах ёстой гэж, чи эр хүйстэй төрснөөрөө яагаад заавал алх барих ёстой гэж, хүсч байгаа бөгөөд чадаж байгаа бол чи угаа, би хадъя. 

............. цааш нь унших.................     

Нийтэлсэн : White pearl | Уншсан (256) | Сэтгэгдэл ( 7 ) | Дэлгэрэнгүй

Алганы хээгээр амьдралаа мэдэж болох уу?

2009-11-02 01:11

       
               Обама ямар хүн бэ?

Алганы хээ унших нь:

Оюун ухааны шугам нь түүнийг хийсвэрлэн бодох чадвар болон шинээр зохион бүтээх чадвар сайтайг харуулж байна. Түүний чигчий хуруу шулуун байгаа нь маш үнэнч гэдгийг илтгэж байна. Оюун ухааны шугам болон амьдралын шугамын хооронд байх зайгаар түүнийг эрэгцүүлэн бодох дуртайг харуулж байна. Түүний алганы ерөнхий байдлаар нь тэр бол байдлыг гартаа авч, олон  нийтийг мэдрэх чадвартайг мэдэж болно.


         Миний сурч байгаа мэргэжил сэтгүүлзүй. Манай анги 48 оюутантай.  Түүнээс миний биеийг оролцуулаад тооцвол 4 нь гадаад оюутан. Манай бүрэлдэхүүн цөөтэй гадад оюутны бүлгэмд Мали улсаас ирсэн шоколадан залуу Тоффек, Японд төрсөн Солонгос залуу Аки, Африкийн Гана улсаас ирсэн хөөрхөн бор бүсгүй Мари тэгээд талын Монгол нутгаас ирсэн миний бие багтаж байгаа юм.

          Саяхан ангийнхан маань анхны танилцах шоугаа хийлээ. Үнэндээ манай сургуулийн эргэн тойрон 30 километрт ямар нэгэн диско бар, зугаа цэнгэлийн газар байхгүй тул бидний шоу Шанхайн Сунжиан дүүргээс холгүй Шөшань нэрт байгалийн үзэсгэлэнт газар байрлах задгай шошлогныгазар халуухан боллоо. Ангийнхан маань шорлож идэж болох баахан хүнсний зүйл аваад бэлдчихсэн байлаа. Байгалийн үзэсгэлэнг мэдэрч бишрэхийн зэрэгцээ хонь, үхэр, гахайн мах, бас гадил, зөөлөн чихэр, мантуу хэ хэ хэ зэргийг жорлосон шиг гал дээр шараад суух ч над шиг талын хонгорын хувьд бол Шанхайдаа л хайгаад олошгүй ховор баяр баясгалан гэхээр байлаа.

          Гэхдээ хамгийн сонирхол татсан зүйл бол алганы хээ судалдаг, уламжлалт анагаах ухааны мэргэжлээр магистр сурч байгаа Хятад охинтой хийсэн багахан ярилцлага байсан. Энэ охины нэр нь Гань Бин Янь. Манай ангийн залуугийн найр бүсгүй гэсэн байх аа. За тэгээд Мари бид хоёр ч түүнийг нилээд ороолоо доо. Алганы хээ уншина гэдэг миний рүүммэйт Мари -ийн хувьд бол цоо шинэ зүйл байлаа. Сонсоход тэдний улсад зурхайч хүн, тэр тусмаа алганы хээ уншдаг хүн олон байдаггүй гэнэ. Миний хувьд яахав.. Та нар мэдэж байгаа ш дээ. Монголд чинь одоо айл бүрт нэг зурхайч байдаг биз дээ. Цэнддоо ахын бичдэг шиг ЗУРХАЙЧ уу ЦУРХАЙЧ уу нь мэдэгдэхгүй олон хүн байгаа болохоор. Гэхдээ би далд ухаанд сонирхолтой хүн тул энэ боломжийг бас алдаагүй.Мөн өмнө нь хэд хэдэн хүн алганы хээгээр минь өнгөрсөн болоод ирээдүйн амьдралын тухай минь хэлж өгч байсан тул надад бас багахан багцаа байлаа.

...........цааш нь унших.......        

Нийтэлсэн : White pearl | Уншсан (344) | Сэтгэгдэл ( 5 ) | Дэлгэрэнгүй

Монгол-Англи-Хятад хуулийн толь бичгийн А үсэг Coming soon

2009-10-11 18:27

         Сайн байцгаана уу? Надад нэг ойрын мөрөөдөл байдаг. Ойрын гэж байгаагийн учир нь ойрын үед хэрэгжүүлье гэж санадаг хэрэг л дээ. Тэр нь Монгол-Англи-Хятад хуулийн үг хэллэгийн толь гаргах юмаа.

                                      

         Шанхай хотод цаг агаар туйлын тогтуун сайхан байгаа агаад хичээл маань эхлээд сэтгэл санаа сэргэг, урамтай байгаа тул энэхүү мөрөөдлөө биелүүлэх эхний алхамаа хийхээр өчигдрөөс эхлэн хэдий хүнд, зузаан ч нутгаас түүртэх сэтгэлгүй авчирсан С.Нарангэрэл багшийн "Эрхзүйн эх толь бичиг"-ийн А үсгээс нь нухаж сууна.

         Орчуулагч хүний хувьд эх хэлээсээ ямар нэг харь хэлрүү орчуулга хийхэд, тэр дундаа мэргэжлийн орчуулга хийхэд тухайн салбарыг сайн мэдэхгүй бол холбогдох мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог тольдох шаардлага зайлшгүй гардаг. Орос болон Англи хэлтнүүдийн хувьд толь бичгийн асуудал тийм ч хүнд биш. Гэтэл азийн хэлтнүүдийн хувьд энэ нь маш хүнд асуудал байсаар ирсэн. Тиймээс би мөрөөдлөө ойрын үед бодот ажил болгох юмсан гэж бодсон юмаа.

          Орой 6 цагаас 12 хагас хүртэл суулаа. Монгол үгсийг сонгож түүлээ. 10 гаран нүүр болж байна. Гэтэл англи болон хятад орчуулгыг хадаж эхэлтэл газар авдаггүй ээ. 3 нүүр явлаа шүү. Энэ нь тийм хурдтайд тооцогдхгүй ч надад өөрт маань бол яахав. Бас боломжийн. Ер нь толь бичгийн ажил хүнд л дээ. Орчуулагч хүнд мэдлэгээ дээшлүүлэх, үр өгөөжтэй аргуудын нэг. Гэвч ямагт няхуур, чимхлүүр ажил шаарддаг учраас ярвигтай л даа. За тэгээд толь маань удаан ч гэсэн цаашид урт аян замаа туулаад хүрэх цэгтээ хэзэн нэгэн өдөр хүрээсэй л гэж залбирч байна.

АБАНДОН- abandonment-  放弃、放任、遗弃、狂放

АБДИКАЦИ Хаан ширээгээ орхих- abdication- 辞职、退位

АБОЛИЦИОНИЗМ XVIII-XIX зуунд боолчолыг халахын төлөө Баруунд өрнөсөн хөдөлгөөн - abolitionism- 废除主义、废除黑奴主义

 


Толь маань дээрх маягаар үргэлжлэх юмаа. Энэ тал дээр гар сэтгэл нийлэн хамтран ажиллах хүсэлтэй залуус байвал надад үг үлдээх юмуу, мэйл бичээрэй.


Эцэст нь ямар нэг гадаад хэл буюу хоёрдахь хэл сурч байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Учир нь энэ бол маш их ухаан, тэвчээр шаардсан ажил, урт зам, удаан аялал. Тиймээс таны гадаад хэл сурахаар шийдсэн чинь зоримог алхам, холч ухаан бөгөөд таны түүний төлөө гаргаж буй цаг зав, хичээл зүтгэл бүхэн чинь хязгааргүй үнэ цэнэтэй юм.


Амжилт хүсье.

 

Нийтэлсэн : White pearl | Уншсан (75) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Блогийнхоо хамгийн анхны Сэтгэгдлүүдэд баярлалаа

2009-10-09 21:53

Сүүлийн сэтгэгдэлүүд

  • skau
    yamar teneg um be chamd ichih nuu alga uu aan gan
  • Amkaa
    ene chin odoo yu ve yamar yum orchuulah gej bgaa
  • zochin
    yu ve ene odoo

 

        Сайн байцгаана уу? Эрхэм монголчуудаа. Хэхэхэ. Юуны өмнө надад хамгийн анхны сэтгэгдлээ бичсэн та гуравтаа чин сэтгэлээсээ талархаж байна аа. Би халх монголын үр удам учраас 3 ын тоог ихэд билэгшээдэг юмаа. Ямартай ч баярлалаа. Блогтоо өөрийгөө танилцуулаагүй бөгөөд монголчуудын хамгийн үзэн яддаг хэлээр Поп хатагтайн дууг орчуулаад тавичихсан нь та бүхний надад сэтгэгдэл бичих шалтгаан болсон юм шиг байна. Гэхдээ ямар ч гэсэн блог маань нээгдээд 0 хонож байхдаа 3 сэтгэгдэл авна гэдэг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүллээ. Үнэхээр баярлалаа.

        Миний бие МҮОНР-ийн Монголын Дуу хоолой радиод 5 жил ажилласан. 5 жил ажиллахдаа Орчуулагч-редактор-нэвтрүүлэгч-сэтгүүлч гээд ер нь л радиогийн бусад хамт олныхоо адил радио нэвтрүүлэгийн санаа бодож олохоос эхлэн сонсогчдод хүргэх эцсийн цэг хүртэл тэрхүү урт аяныг хөтлөхөд хэрэг болох эдгээр бүхий л ажил үүргийг сэтгэл зүрхээрээ хийхийг эрмэлзэж ирсэн.

                         

       Дашрамд та бүхэндээ Монголын Дуу хоолой радиогоо танилцуулъя гэж бодож байна. Бидний бор зүрхний цохилго болсон энэ байгууллагын үйл ажиллагаа 1946 онд орос хятад хэлний нэвтрүүлэг дэлхийд цацснаар эхэлсэн бөгөөд 45 жилийн турш Монгол орныг дэлхийд сурталчлан таниулах их үйл хэргийг залгуулж ирсэн билээ. Өнөөдөр бид монгол, англи, хятад, орос, япон гэсэн 5 хэлээр дэлхий дахинаа монголын дуу хоолойг түгээж байна. Бид өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт суугаа олон улсын радио сонирхогч, радио нэвтрүүлэг сонсогч идэвхитэнүүдээс зуу зуун захидал авдаг бөгөөд энэ нь бидний ажлын бодот үр дүн болж байдаг юм.

        Дэлхийн хөгжингүй хийгээд хөгжиж буй орон бүр олон улсын радиотой байдаггүй. Гэтэл хэдийгээр манай улс эдийн засгийн чадавхи сул, нийгмийн хөгжил хангалттай сайн биш, хүн ам цөөнтэй жижиг улс ч өөрийн гэсэн брэнд радио нэвтрүүлгүүдээ 45 жилийн турш түүхийн янз бүрийн хугацаанд элэгдүүлж муутгалгүй харин ч жилээс жилд чанарыг нь сайжруулж, сонсогчдын хүрээг тэлж олон улсад тасралтгүй түгээн цацаж байсан нь зүгээр тэр чигээрээ цул гайхамшиг. Тийм ч учраас Монголын Дуу хоолой радиогоор монгол хүн бүр бахархах ёстой. Харамсалтай нь монгол хүн бүр энэ бахархалаа мэддэггүй бөгөөд зарим нь бүр муухай монгол хүний зангаараа хардаж сэжиглэх нь ч бий. Хахаха.  Гэхдээ энэ удаа үүнийг бичээд яах вэ?

       Надад нэг хувийн бодол байдаг. .........  цааш нь дэлгэрэнгүй..

Нийтэлсэн : White pearl | Уншсан (106) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй