Тэнгис ээ. Хүйсийн ялгаварлалыг зогсооё. Тэгэх үү?

Өчигдөр http://www.dsgtv.mn/ сайтаас 25 дугаар ТВ- ийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн нэг дугаарыг үзлээ. Хөтлөгч Тэнгис гэдэг хүн Ганбуушийнд очиж хонолоо. Бурхан минь, нэвтрүүлэг эхлэхдээ л хашир хөтлөгч маань өөрийгөө болон нэвтрүүлэгт нь оролцогч хүнийг аюулд оруулж эхэлээ. Чиний нэвтрүүлэгт хэн орох нь юу ярих нь золоор Ардчилсан манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө харьцангуй гайгүй байгаа тулдаа ямар нэг хяхалт, хавчилт, дарамт шахалтгүй ээ. Гэхдээ чи олон нийтэд нэвтрүүлэгээ түгээж байгаа хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд нэвтрүүлэгт чинь оролцож байгаа тухайн хүнээ эрсдэлд оруулж огт болохгүй. Яагаад Ганбуушийн хаана амьдардаг хийгээд хаяг усыг тийм нарийн зарлаж байгааг огт ойлгосонгүй. Магадгүй маргааш түүнд зол бус явдал тохиолдвол чи хариуцах болно шүү дээ. Хонгор сэтгүүч минь. Сэтгүүлч ажлыг чалчигч бүхэн хийж чаддаг гэж бодох хэрэггүй мэт ээ. Мөн энэ ажил яг жолоо барихтай адил шүү дээ. Нэг хөл чинь тормоз дээр, нөгөөх нь хазан дээр. Амьдрал үхлийн хооронд хоёрхон төө л зай.
Намайг их мэдэгч царайллаа гэж бодох хэрэггүй. Харин ч би яг чамтай адил залуу хүн, бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, одоо ч сэтгүүлзүйгээр мэргэжил дээшлүүлж байгаа учир энэ тал дээр саналаа бичиж байгаа билээ.
Хэвлэл мэдээлэл бол үүргийнхээ хувьд дөрөвдэх засаглал гэж хэлэгдэхүйц гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймдээ ч чи түүнийг ашиглаж олонд юуг яаж хүргэхээс шалтгаалж өргөн утгаараа нийгмийн сэтгэхүй, уур амьсгалд нөлөөлж чаддаг. Тиймээс хийж байгаа мэдээ бүхэн чинь цаана, хэлж буй үг бүхний цаана нийгмийн өмнө, олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг.
Тэнгис найз аа. Нэвтрүүлгээ сонирхолтой болгох гэснийг чинь ойлгож байна. Гэхдээ, бэлгийн чиг хандлага биднээс арай өөр хүн сурвалжилахаар шийдсэн бол чи ядаж бэлгийн чиг хандлага гэж юу байдаг тухай унших хэрэгтэй байж ээ. Ямар бүдүүлэг тэнэг асуултууд асуусан бэ?
Тэр тэнэг асуултуудаараа чи өөрийгөө энэ талын ямар ч мэдлэггүйг батлаад зогсохгүй, хүйсийн ялгаварлал, бэлгийн чиг хандлагаар гадуурхах үзлийг нийгмийн дунд бахархалтайгаар түгээж, олон нийтийг турхиран хатгасан. Ямар их хор хохирол ард нь байгааг ухамсарлахгүй байна аа. Бодоод үз дээ. Магадгүй хэн нэг нь, аавыгаа, ээжийгээ, ахыгаа, эгчийгээ, хүүгээ, дүүгээ, хайртай хүнээ бэлгийн чиг хандлага өөр гэдгийг мэдэх юм бол түүнийг буруу зүйлд дурлаж, маягласан гээд алж ч болох нь л дээ. Чиний бодлоор. Тийм л мэссэжийг чиний тэр асуултуудаас авсан.
Тэнгис найз аа. Чи хөөрхөн хүүхнүүдийг, тэдэнтэй хамт байхыг, тэднээр хайрлуулахыг, бас тэднийг хайрлахыг хүсдэг биз дээ. Чи үүнийг хэнээр ч заалгаагүй биз дээ. Энэ бол совин. Энэ бол төрөлх инстинкт. Яг үүнтэй нэгэн адилаар тэдгээр хүмүүст ч мөн төрөлх совин, бэлгийн чиг хандлага гэж бий. Эхээс төрөхдөө тэд энэ совингоо авч төрдөг. Энэ хэний ч буруу биш. Түүний аавын, түүний ээжийн, түүний буруу биш. Энэ зүгээр л бурханы таалал. Газар тэнгэрээс түүнд ивээсэн бэлэг.
Яагаад бэлэг, яагаад таалал гэж ? Бод доо. Бэлгийн чиг хандлага хэвийн, бэлгийн бойжил эрүүл гэгдэж байгаа бидний хэдэн хувь нь хайрлах, энхрийлэх чадвартай байдаг вэ? Бэлгийн чиг хандлага хэвийн байх нь, бэлэг эрхтэн нь ажиллагаатай байх нь хэнд туйлын хэрэгтэй чухал байгаа юм бэ? Хэний ямар ашиг сонирхолд нийцээд байгаа юм бэ? Хэвийн чиг хандлагатай байлаа гээд хэвийн бусаас дээрдэх зүйл огт байхгүй. Яг адилхан.
Магадгүй хэвийн гэгдэж байгаа хүмүүс хэвийн бус гэгдэж байгаагаас тоогоор олон байгаад л асуудлын гол нь байгаа байх. Явж явж өөрсдийн амьдралдаа, өөрсдийн бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун биш хэсэг нь хүйсийн ялгаварлал, бэлгийн чиг хандлагаар гадуурхах үзлийг ярьж, энэ асуудлыг хамгийн чухлаар хөндөн тавьж байгаа байх. Нийгэм, хүмүүс үргэлж ийм хахир хатуу ханддаг. Бусдад бас өөртөө. Чи өөрөө бэлгийн асуудалгүй л юм бол уг нь бусдын бэлгийн асуудал чамд хүртээлгүй шүү дээ.
Бас нэгэн зүйлийг хэлэхэд гэгээрсэн их багш нарын бичсэнийг миний бие энэ мэдрэл, мэдрэмжээрээ хүлээж авснаар бол: Чи, би, бид бүгд Арга билэгийн нэгдэл. Аав ээжийн нэгдэл. Эр эм шинжийн нэгдэл.
Чиний хүйс ямар байх нь чухал биш. Чухамхүү чиний дотор эр шинж, эм шинж аль аль нь сүлэлдэн байдаг. Уяраад уйлах эр хүн бий. Уур хүрэхдээ цохиод авах эм хүн бий.

Учир явдал нэгэнт иймийн тул, хүйсийн ялгаварлалыг зогсоож, бие биенээ нөхцөлгүй хайрлая. Тэгэх үү?
Би эм хүйстэй төрсөнөөрөө яагаад заавал аяга саваа угаах ёстой гэж, чи эр хүйстэй төрснөөрөө яагаад заавал алх барих ёстой гэж, хүсч байгаа бөгөөд чадаж байгаа бол чи угаа, би хадъя.
Хүйсийн ялгаварлалыг, бэлгийн чиг хандлагаар гадуурхах үзлийг гадуурхая

Сэтгэгдэл
Моожоо :
Үнэхээр зөв гэж боджийн. Тэр чинь ч бас хүн шүү дээ. Сүүлийн үед ийм чиг хандлагатай хүмүүсийг өөр талаас нь хардаг болсон. Үнэхээр хэцүүм даа гэж боддог болсон.
Duluu :
Tiim shuu Tengis batsaan unen teneg ee goe bichsen bna
suvdaa :
bi ene nevtruulgiin tuhai sonsson harin uzeeguin bna. nadad ch bas ih muuhai sanagdsan. gehdee olon hunii yriag sonsohod bugd tengisiig hurtsaar shuumjilj bsan. harin ene nevtruulgiin achaar bi ganbuush gedeg huniig medej huleej avsan shuu!!!
Tsengelmaa :
Ta ih zov yarij bainaa. Bi Americad surdag, zaluu oyutan hun. Manai niigem, bidnii aav eej bid nart belgiin chig handlagiin talaar yarij oilguulj ogch baigaagui. America orond ireed anh 'Gay' buyu gomo belgiin chigtei humuustei uchirch baisan. Herhen oilgoj, yamar uzel bodloor huleej avahaa medehgui baisan. Ene bugdiig odoonoos neelttei oilguulj, suraltsahad ni tuslah gol neg arga bol hevlel medeelel bolon MEDIA yum. Setguulch, zohiolchid ene taliin asuudliig anhaarch ard tumendee, yalanguya zaluu uyiinhendee, unen zov medeeleliig hurgeesei gej naiday.
Anu :
bi newtruulgiig n uzseen.. unen durgui hurmeer bsn shoo.. bi ch gsn setguul zuin chigleleer surdag.. ene Tengist setguulchiin yos zui gdg zuil ogt bhku um shg ee.. huurhii ganbuushiin tr untaj bga dursiig n awtsn bga shde.. neeh zewuun..
buukaa :
Ene niitlel nadad vas taalagdlaa.Gehdee bi ganbuushiig sonirhdoggui bolohooroo ug nevtruulgiig uzeegui.Hervee nevtruulegch zaluu tegj asuusan bol nadad ch bas taalagdsangui.Tengis aldaa gargajee.Zaluu hun uchraas aldaagaa zasaad, dahin aldahgui gedegt itgej baina.
Xumuun :
Nadad ene niitlel taalagdlaa...
Сэтгэгдэл бичих