\ Green tara : Яаадгийн......Жавхланг өмөөрнө...

Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Яаадгийн......Жавхланг өмөөрнө...

2009-12-11 20:55

          Өнөөдөр www.youku.com  дээр НТВ телевизийн "Үнэн үү?" Ток шоуг үзлээ. Дуучин Жавхлан оролцжээ.  Нэвтрүүлгийн жанарт нийцүүлэх гэж тэгсэн үү эсвэл хөтлөгчийн хувийн тоглолтоос болсон уу энэ удаа Жавхланг барьц алдуулах гэж арай л гар хөл дээр нь халуун кофе асгасангүй. Хөтлөгчийн асуултууд нь ёстой хөх инээд хүргэсэн. Бас тэдгээр ядмагхан асуултанд нь тааруулж Жавхлан ч ядруухан хариулсан шиг санагдсан. Сэтгүүлзүйн үүднээсээ бол нэвтрүүлэг эсвэл нийтлэл нь ямар нэгэн сонин содон шийдэл, имиджтэй байж, бас түүнд нь олон сонсогч, үзэгч, уншигч татагдан, ямар нэг сайн муу эерэг сөрөг хариу үйлдэл үзүүлэх нь маш сайн үр дүн л дээ. Гэвч тоймгүй олон сайт дээрээс Жавхлангийн мууг үзэж, тэнэгийг гайхан бичсэн комментуудыг харсан учир би ч өөрийн бодлоо хуваалцъя гэж бодсон. Үнэндээ бол хөдөөний засрахгүй мулгуй, ном уншдаггүй тэнэг, боловсролгүй дипломгүй бүдүүлэг харанхуй гэж элдвээр гоочилж, янз бүрээр муулаад байгаа тэр хүмүүсээс Жавхланг өмөөрч өмгөөлөх гэсийн.  Яг л түүний аав нь ээж нь, ар гэр нь юм шиг.... түүний төлөө өмөлзөх гэсийн....
Дашрамд хэлэхэд хүний олон хүнээ барьж иддэггүй юм....

                          

          Жавхлан сайхан эр хүн, сайн дуучин. Ухаантай, бодолтой, хэрсүү, сайхан ч ярьдаг хүн. Агуулгынхаа үүднээс энэ нэвтрүүлгээр өөрийгөө давгүй сайхан илэрхийлсэн гэж би бодож байна. Түүний  хурдан удаан ярих нь гол биш ээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй тайван ярьж байсан. Тэр хүнийг дуурайж аягласангүй, бусдыг хуулж маягласангүй. Үнэндээ Жавхлангийн үг бүрээс хаанаас ирсэн хийгээд хаашаа яаж явахаа мэддэг, өөрийнхөө дотоодод бага ч гэсэн нэвтэрсэн эгэл монгол эр хүний энгүүн сайхан ухаан мэдрэгдэж байсан.

          Диплом өвөртөлсөн хүн болгон өндөр боловсролтой, бусдын төлөө өөрийн биеийг дайчилж чадах "сайн" хүн байдаг юм биш ээ. Хэрэв чи олон сургууль дүүргэсэн олон дипломтой болгоныг "сайн" хүн байх ёстой гэдэгт гар өргөж байгаа бол өнөөдөр энэ эх орон чинь, энэ гэр орон чинь ямархуу байдалтай байгаад хараад нэг үзээрэй. Харин ч надад заримдаа тэр дипломтой мэргэд чинь л улс орон ард түмнийг хойш татаж байгаа мэт санагддаг юм шүү.

         3 сая хүрэхгүй хүнээ хүний дайтай амьдруулж чадахгүй, улс орноо улсын дайтай аваад явж чадахгүй байгаа арчаагүй хоосон толгойтнууд 76 суудал дээр чинь ангайж идэж, алцайж хэвтэж байна. "Нарантуул"-ын Сайхансамбуу гэж сайхан нэртэй панзчин хүртэл эдийн засгийн магистр юмуу доктор гээд л Их Хуралд чинь нэрээ дэвшүүлж, жирийн олны хормой хотноос саасан бохир мөнгөөрөө дээшээ гараад суудал бузарлаж, бүх ард түмэн яг өөртэй нь адилхан баян тансагт умбан байгаа мэт жаргалтай инээмсэглэл тодруулан суугаа нь үнэн биз дээ. Юу хийсийн? Хүний урманд төрсөн хүүхдүүдээ ч олигтой хүн болгож чадаагүй энэ мэт эрхэм хүмүүс таны болон таны хүүхдийн төлөө, цаашлаад эх орны ирээдүйн хөгжлийн төлөө юу хийж чадах юм? Сайхансамбуу гуайн сайхан хүү нь монголд 1 литр бензиний үнэ 100 доллар болохыг хүлээгээд сууж байна гэхийг нь хавийн улс амьтан чихээр сонссон байна билээ. Тэр үед Улаанбаатар хотод гав ганцаараа машинтай сүнгэнэх юм байх аа. Тэнгэр бурхан минь. Яасан хар гай вэ? Ямар харалган бодол вэ? Энэ бол жинхэнэ солио, хийрхэл, "Диплом"-той тархины тураал. Өнөө алдарт монголч эрдэмтэн доктор гэгддэг Япон эмэгтэй Кимүра Аяакогийн хичнээн их идэж уусан ч бүр нэг идэж уусан шинжгүй Монголын урт ходоодтонгууд, алт мөнгө хичнээн ихээр нь хараад бүр хармайлсан ч нүд нь өөхөлдөггүй цэхэр хараатнуудын тухай бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийнх нь онож хэлсэн ганц сайхан дүрслэл санаанд буучихлаа байна.

        Тийм байтал яалаа гээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах гэсэн аавын хүү, сайхан монгол эр хүн эгэл ардын хүү санаж сарвайгаад хүрдэггүй тэр өндөр сэнтийд нь гарч үгээ хэлж болдоггүй юм? Ингэж бодож хичээснийх нь төлөө адилхан харц гаралтай чи бид яагаад түүнд ялархаж, түүнийг шүүх ёстой гэж? Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг биз дээ? За тэгээд ер нь явж явж манайхны "Тамын тогооны үлгэр" л үнэн болж таарах нь. Хэрэвзээ бидний илүү харж билүү долоодог зан цусан дотор минь нэг л өдөр дүрэлзэх юм бол...Ааа лаа лаа лаа,.. атаа хорслын хар мананд хоёр нүдээ алдаж, зөв буруу үнэн худлыг ялгахаа байсан бид ч улаан хөлтийг урдуураа гаргана гэж байхгүй дээ хөө. Энэ удаа Жавхлан хүү зол бусаар бидний гайтай хөөтэй хэл аманд өртчихөж.

        Үнэндээ ЖАВХЛАН сайхан ярьж байсан. Түүний ярьсныг ойлгохгүй байгаа бол тэр бичлэгийг нь дахин дахин үз. Хөдөөний хөөсөн мантуу, хатсан чихэр энэ тэр гэж нутаг нугаар нь шүүмжлээд байх хэрэг оооооогт байхгүй. 100 жилийн өмнө чи ч би ч бүгд л хөдөөний малчид байсан.  Халх Монголын нүүдэлчин, Хатгийн овогийн малчин, Харц язгуурт Дамдинсүрэн гэж нэгэн цагийн их бичгийн хүмүүн ч хүртэл өөрийгөө хөдөөний малчин хүний үр удам гэдгээ нууж хаалгүй, ичиж зоволгүй хэлж байсан цаг саяхан. Харамсалтайгаар нэг үнэн зүйлийг чамд дуулгахад, одоо ч гэсэн чи би бид цөм хөдөөний хүмүүс хэвэрээ заа. Итгэхгүй байгаа бол манайхны сүүдрээс нь ч атугай адис авах гээд гүйчихдэг эрхэм "Гадаад" нөхдүүдээс асуу. Тэд чинь чамайг эдийн засаг сул дорой, ядуухан нүүдэлчин улсын ядруухан гуйлгачин иргэн болохыг тов тодорхой хэлээд өгнө заа юу. Өнөө цагийн нүүдэлчин чи өнгөрсөн зууныхаас ялгарах ганцхан зүйлтэй гэдгээ мэдэх үү? Энэ  бол  чиний турьхан шиг ташаанд урьхан шиг өлгөөстэй байгаа "Made in China" гэсэн бичигтэй бандааш шүү дээ. Өөрийгөө Жавхлан шиг "Би жинхэнэ Монгол. Билэг танхай хөдөөний хүн" гээд зоригтойхон зарлачихаж чадахгүй байж, битгий том том брэнд энэ тэр ярь л дөө.

Хөтлөгч: Гүччи, Арманийг сонсдог уу?

Жавхлан: ....Үгүй. Сонсдоггүй....

         Хээтэй хөтлөгчийн булай асуултанд хээгүй хариулсан Жавхлан яагаад буруутай гэж? Түүний хэлсэн зөв ш дээ. Уг нь бид гадаад гадаад гээд гүйгээд байх биш, гадаадын хүмүүс Монголд хошууртал л амьдрах ёстой юм л даа. Яагаад тэр Гүччи, Армани энэ тэрийг чинь талын монгол хүн мэдэхгүй байгаагаараа нүдэнд орсон хог мэт үзэгдэх ёстой юм. Тэгээд ч монголд тэр Gucci  энэ тэрийг чинь өмсөх нь битгий хэл мэддэг гарууд угаасаа ховорхон, байхгүй л байхгүй юу. Хэрэв үнэхээр оргиналыг нь өмсдөг хүн байгаа бол тэр өөрийн сарын цалингаараа аваагүй нь тодорхой. 500 доллорын бандааштай, 2000 доллорын цүнхтэй хүн байгаа бол тэр нэг бол Сайхансамбуу юмуу эсвэл нөгөө хэдэн усан нүдэт, цусан толгойт олигарх хахуульчин баагий нарын хайрт хүмүүс юмуу хамаатан амраг садан л байх. Ямар ч байсан жирийн малчин ард, энгийн сонгогчид лав биш шүү.
         Найзууд аа. Тиймээс хүнээ олж шоолмоор, зэвүүцмээр бас жигшмээр байна.


         Бусдын соёлыг хэт шүтэж, өөрийн соёлоо умартах нь, дайсан нөхрөө ялгахгүй төөрөлдөх нь, хаанаас ирсэн хэний үр удам хийгээд хаашаа явж байгаа ямар улс үндэстэн гэдгээ ойшоохоо байж байгаа нь монгол хүний мөхөл үхлийн эхлэл байх болно.  Үндэстнээ хайрлаж, нэг нэгээ элгэн садан гэж өмөөрч өмөлзөх тийм нэг эх оронч сэтгэл дутаад байна даа. Ах дүү нар минь.......

         Жавхлан, чи улам хурц байгаарай. Тэнгэрийн хүү гэдгээ битгий мартаарай. Дашбалбар шиг, Зориг шиг, Чойном шиг хурц тод бай. Чи тэртээ тэргүй сонсогдсон хүн. Манай эрин цагийн жинхэнэ монгол хүү. . .
          

О.Дашбалбар  

                   Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Ангилал : Жавхлант эх орон минь | Нийтэлсэн : White pearl | Уншсан (718) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Галдан бошигт :
    2010-02-24 23:34

    тэр тэнэг хөтлөгчийг алаачээ ер нь монгол эр хүн гүндүүгүй бөйхад яадгийн бэ ай орчин үеийн залуус европ солонгос бас өмхий хужааг дуурайж нэг их соёлтой хүн болж жүжиглэх шаардлагүй ш дээ

  2. Shin siy hoa :
    2009-12-18 12:15

    hi ta nar 1zviliig martaasan bolono ungana Ulaanbaatarin irgen gej basa baina bi ter hodoog esotoi medegvi bi bol hotin hvne minii udam bishe bolo tere hvne bvgde hodooniih mongolo baiha obogoo medegvi hvmvvs hot hodoo gej ylgaad heregvi ugaasa hotiin hvn gej heleh dutai tere zaluus manai dotor hvmvvs vgvi bolo obogoo udama medegvi hvne baihaa

  3. alena :
    2009-12-17 08:58

    za teged chi ter hutlugch zaluug bas l baahan eldeveer ni duudaad bicheed yavchihlaa ter hun medlegguidee ter surhii tarhinii turaaltaidaa tiim yum asuugaad bdaggui bh gej bodoj bn ugaasa ter nevtruulgiin chini ungu ays yarianii gol sedev gej songoson zuil ni huniig genet tsohilduulah tuhain hunii ter bur busad tv-n yariltslaga bolon talk show deer asuugdaad bdaggui mun hun buriin amandaa yarij uuruu asuuj yavdag ter tegdeg bolov uu ingedeg bolov uu gesen l yumiig niigmiin mass-n hunii muud durladag zand ni l zoriulj hiideg bh. er ni teged yamarch saihan bolovsroltoi soyoltoi hun tuhain nutag orniihoo ner hundtei hunii eldev asuudliig medhiig husen sonirhoj bdag shuu de . chi end yu gej ch bichlee gesen huvi hun uuruu uurtuu dotroo bnga l tuhain hunee bodood uuriin dugneltee ugdug chi gej neg ikh yumiig uhaarsan eruusuu l neg buhniig muu muuhaig harj ikh uhaalagaar amidardag harsan uzsen buh yumaa l ikh zorigtoi zuv shuumjildeg hun shig uuriiguu sanadag yum bn . hun bolgon tiim l bdag yum. za teged bas bayan targan ged bas negiige uzen yadchih yumaa ter humuus chini ch gesen bur anhnaasaa tiim bgaagui l bh medeej ene hemjeend hurehiin huvid baga ch gesen hudulmurlusun blgui dee zugeer deeshee haraad angaigaad hevtej bsan hund l lav sohor zoos ch tengerees buuj irdeggui bh.

  4. muugii :
    2009-12-17 05:41

    hi uneheer taalagdlaa ih zuv yum bichsen bna Mongolhcuudaa tamiin togoonii ulger shig amidrahaa boliochee yawal uls ornoo hugjuulhuu gehiin orond yawal hunii muug uzhuu gej bodoj yawdag bolch-n yumu da ene humuus chini neg negneesee ulger jishee avch Mongoloo eh ornoo gesn setgeleer amidrayaa bid chini Huh tengeriin Chingisiin ur sad shu deee

  5. alena :
    2009-12-17 02:25

    choinom gedeg bish biluu huu choinyam bish neriig ni medehguidee ingej bichsen gej bodohgui bnaa zugeer l usege anduuraad dartsan bh

  6. ganzoo :
    2009-12-17 00:19

    nadad neg heleh vg bnaa. bi enehuu nebtrvvlegiig vzsen javhlang demjij bn. hiidegee hiigeed edeldegee edeltsen hvn tegeed morooroo ybaj baibal boloo shdee. oor bas manaihan tsohuulee bj hot hodoogiin yalgaa dandaa gargah yumaa fuck.. haishaa yum hotiin geheer gegeertsen hvmvvs bdag yumuu yooy heleh vg alga....................... shn yoolooroi (HAPPY NEW YEAR ALL MONGOLIANS) ==

  7. naraa :
    2009-12-13 12:09

    jawhlangiin sain taliig olj harah heregtei .ene hunii sanaa mash zuw shuu humuusee.bugd demjij uguy.mongoloo gesen setgeltei gehdee ene newtruuleg J awhlang ulam hurtalj ulam ih um meduulehiig anhaaruulsan bolowuu.hun um bolgoniig medeh albagui gehdee meeddeg turduggui um

  8. bs :
    2009-12-13 01:10

    za za za Javhlan shal teneg l yum bna lee shdee. yug ni umoorson yum. mba biluu hen bilee ternii orond hen ch bsan chi gichii mini bitgii tenegt yu soliorood hutsaad tomrood bgaa mal ve geed heleh l bsan. bi uul ni ih hundeldeg bsan. balai batsaan bna lee ter jaagii bol

  9. no name :
    2009-12-12 15:45

    nevtruuleg bol ugaasaa tiim ened hotlogchiin ymarch buruu bhgui HESEG BULEG HUMUUST hurgedgiin. hotiin zaluu hodoonii zaluu 2in naad zahiiin yalgaa gevel bid nar halbaga sereegeer hooloo iddeg ym. diplomotoi bn gedeg n olon ornii tuhai medlegtei olon nom unshsan gesen ug tiim humuus uls tord baga aldana.

  10. mongol :
    2009-12-12 13:33

    zuv yum bichsen bna bi anh nevtruulgiig ni uzcheed uur hurjiilaa huniig tegj bolohgui shdee tegeed setgegdluudiig ni unshaad javhlang omoorch bichij bilee minii heleh geed chadahgui bsan zuiliig goy gargaj irjee amiddaa bie bienee hairla humuusee gej hemie dee javhlan gert amidarna uu deel omsono uu bna uu ter nyamba gej teneg mald er ni yamar hamaa bnaa medrel muutai novsh

Сэтгэгдэлийн тоо : 22 Сэтгэгдэлийн хуудас 1 2 3 > 

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.