\ Green tara : Бэлгээ хүлээн ав. Тэгээд гайхамшгаа бүтээ......

Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Бэлгээ хүлээн ав. Тэгээд гайхамшгаа бүтээ......

2009-12-13 16:52

        Заримдаа энэ дэлхий, энэ нийгэм тэр чигээрээ Доржоо, Дулмаа, Юндэн, Нансалмаа, Батаа, Оюунаа гэх мэт аав ээжээс өгсөн нэрээрээ л бие биеэсээ багахан ялгарах бөөн хүмүүсийн цуваа шиг санагддаг. Энэ цувааны толгой, сүүл нь хаана байгааг хэн ч анзаарахгүй. Бас энэ цуваа хаашаа явж байгааг хэн ч мэдэхийг хүсэхгүй. Зөвхөн шил шилээ даган урагшаа чимээгүй алхана. Тэдэнд сүсэг бишрэл гэж үгүй. Тэдэнд найз нөхөр гэж үгүй. Тэдэнд дайсан ч гэж үгүй. Цуваанаас гарч болохгүй гэсэн нэг л дүрэм тэдэнд үйлчилдэг.

        Энэ бол энэ цаг үеийн нийгмийн тогтолцооны ажиллах гол механизм. Социолист, демократ, эсвэл фашист гээд аль ч нийгмийн тогтолцоо үүнд хамаатай. Чи дуулгавартай, яг дүрмийн дагуу байх юм бол "Онц сайн" гэсэн үнэлгээ авч, нийгмийн сайшаалыг үргэлжлүүлэн хүртэнэ. Харин эсэргээрээ чи дүрмийг зөрчиж, цуваа хаашаа явж байгааг сонирхож эхлэх, цувааны бусад гишүүдэд асуудал дэвшүүлэх, эсвэл бүр цувааг орхих хүсэлтээ тавих юм бол нийгмийн "Хог шаар" гэсэн пайз хүзүүндээ зүүлгэж, цаг үеийн хамгийн мулгуй тэнэгээр шалгарах болно.

 

              

        Үнэндээ нийгэм, хүний хувь чанар хоёр яг зөрөлдөөд байдаг шиг. Чи хувь чанараа хөгжүүлээд ирвэл, нийгэм масс чамайг хүлээж авахгүй нүдний өргөс, шүдний чигчлүүр шиг үзнэ. Харин нийгмийн дуулгавартай үлгэр жишээ албат болъё гэвэл хувь чанараа бүрэн үгүйсгэж, "Жинхэнэ"өөрийгөө боомилох хэрэгтэй болно.

        
        Манай нийгмийн 99% -ийг "дуулгавартай сайн албат"-ууд бүрдүүлж байгаа. Тэд бол олонх. Тиймээс энэ нийгмийн шалгуур, цэнзүүрийг тэдэнд ээлтэйгээр тогтоосон. Тухайлбал, өөрийгөө бүрэн үгүйсгэж, өөрийгөө бүрэн алдаж чадсан нь хамгийн сайн буюу ухаантай хүн, харин хувь чанараа хөгжүүлж, өөрөө өөрөөрөө байгаа нь хамгийн муу буюу эргүү тэнэг болж таардаг.
         Өөрийнхөө үндсэн хөг хэмнэлийг алдаад, нийгмийн массын хөг хэмнэлд таарах гэж өөрийгөө хүчилсээр байгаад хүмүүс бөөн стресс депресс, уур уцаар, гомдол бухимдал, хорсол занал, үзэн ядалт. Онцлог нь олон жил "Нийтийн хонгор", "Үнэнч албат" хийсээр, ядарч туйлдахдаа өөрийгөө бусдаас өөр хөг хэмнэлтэй гэдгийг ор тас мартаад, нийгэмд масст тааруулах гэж өөрийгөө хүчлээд байгаагаа ч анзаарах тэнхээгүй болчихно. Ингээд л өөрийн жинхэнэ мөн чанараа, өөрийгөө хэн гэдгийг, юу хүсч мөрөөддөг хийгээд ямар зүйлээс жаргал таашаал авдгийг, яах гэж энэ цаг үед энэ газар оршин байгаагаа огт ойлгож ухаарахгүй. Зарим нь өөрөөсөө асууж нэг үзнэ. Гэвч хариултыг нь олохгүй ээ. Учир нь тэр дэндүү олон жил өөрийгөө цоожилж явсан болохоор тэр. Нэгэнт хариултыг нь олохгүй учраас нийгмийн харанхуй манандаа цааш явсаар л байх нь зүйтэй гэж бодно.

       Амьдрал нь ямар ч амтгүй, үнэргүй, зэвхий саарал. Ямар ч амьд мэдрэмж, хайр дурлал, ялдам энхрийлэл, хүлэгдэшгүй хүсэл тачаал, дээд тавирал таашаал, орь дуу алдам чөлөөлөлт,,, аль аль нь байхгүй. Зүгээр л хаанаас эхэлсэн хийгээд юунаас үүссэн нь мэдэгдэхгүй айдас хүйдэс, сэтгэл ханамжгүй байдал, бухимдал хорсол нь буцалсаар....хайр, гайхамшиг дутсан бүрхэг амьдрал нь үргэлжилсээр...

       Хувь чанар бол бурханы бидэнд өгсөн бэлэг. Хүн бүр газар дэлхий дээр унахдаа өөр өөрийн ууттай бэлгээ хүлээн авдаг. Энэ бэлэг зөвхөн чамд зориулагдсан тусгай бэлэг учраас зөвхөн чи хүлээн авсан цагт чиний биеэр, чиний сүнсээр дамжин хэрэгжих ёстой байдаг. Бэлэг бүр жирийн бус. Жинхэнэ гайхамшиг байдаг. Гэвч олон хүн бэлгийн уутаа задлахаас эмээдэг. Учир нь тэд бурханд эргэлздэг. Тэр түүнд муу зүйл илгээсэн байх вий гэж айдаг. Зарим хүн бэлгийн уутыг задалж дотор нь юу байгааг мэдсэн ч хүлээн авдаггүй. Учир нь нийгэм масс гайхамшгаа хүлээж авсан олон хүнийг элдвээр ухуулан сэнхрүүлж,  хүчээр нухчин дарж үгүй хийсэн учраас тэр айдаг. Ингээд л эцэст нь өөрт илгээгдсэн гайхамшгаа маш цөөн хүн хүлээн авдаг. Тэд бол Будда, Мохамед, Есүс, Кришна, Ошо, Шри Шри, Чинхай .... Тэд бүгдээрээ өөрт нь хаяглагдан ирсэн бэлгийг эргэлзэлгүй шууд хүлээн авцгаасан. Учир нь тэд бурханд, далд хүчинд, дээд оршихуйд итгэдэг. Тэгээд л тэд гайхамшгийг жинхэнээр нь бүтээж эхэлсэн. Нийгмээс массаас үл хамааран тэдний дотоод мөн чанар яг л бадамлянхуа адил арван зүгт дэлгэрэн байсан.

       Нэг зүйлийг хэлэхэд, бидэнд илгээгдсэн бэлэг өнөө хир байдаг газраа л байгаа. Тэр зөвхөн чамд зориулан кодлогдсон тул, хэн ч түүнийг ашиглах боломжгүй. Тиймээс өнө удаан жилийн турш, хэдэн галав дамжин, тэр зөвхөн чамайг хүлээсээр байгаа. Чиний ухамсар сэрэхийг хүлээж байгаа. Бурхан ч гэсэн чамд найдаж байгаа. Түүний чамд илгээсэн бэлгийг хүлээн авч гайхамшгаа бүтээх тэр цаг үеийг чинь харахсан гэж итгэсээр байгаа. Учир нь чи түүний хүү. Түүний эрхэм хүн. Бусдын л адил чи ч бас сонсогдсон.

Хүн яах гэж төрдөг юм бол оо?

Бэлгээ авч гайхамшгаа бүтээх гэж.

Энэ дэлхийд хоргодон дахин дахин төрөл авч ирсээр байгаа шалтгаан чинь ердөө энгийн. Чи түүнийг л авах гэж  ирсэн. Нийгэмийн тогтолцоо, улс төрийн элдэв ухуулга сүрдүүлгээс айлгүй, хүн бүр бэлгийн уутаа зоригтой нээж, түүн доторх гайхамшгийг хүлээн авах юм бол энэ ертөнц ямар их хайр энэрэл, баяр жаргалаар дүүрч, байгаль дэлхий ямар тод өнгөтэй болох бол.

Энхтайваны Эрдэнэсувд

Шанхай хот

2009 оны 12 сарын 13 өдөр 16: 50

Ангилал : Гэгээрлийн замд | Нийтэлсэн : White pearl | Уншсан (141) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. buukaa :
    2009-12-19 15:07

    бэлэг гэдэг нь ямар ч хэлбэрээр оршин байж болох бөгөөд аливаа хүнд өөр өөрийнх нь онцлог шинж, зурсан зургаас нь шалтгаалж хэлбэр дүрс,өнгө будаг, хэмжээ загвар нь ч ондоо янз бүрийн бэлэг байдаг байхаа гэж би бодож байна.ялангуяа оюуны бэлэг их хэмжээгээр авсан олон хүмүүс дэлхий дээр байдаг шүү. Их сонирхолтой байлаа.Баярлалаа

  2. tsag.mn :
    2009-12-16 22:52

    tanii niitleliig bid site deeree niitlej baimaar baina

  3. TSAG.MN :
    2009-12-15 22:56

    tanii niitleluudiig bid site deeree niitlmeer baina

  4. Bataa :
    2009-12-14 13:34

    sain uu? chinii svvliin 2 bichlegiig unshlaa. nadad torson exnii setgegdel bol ene zviliig bichigch ni ooroo oonoogiin niigem xvreelen baigaa orchnoo xondlongoos xarj chadjee. medeej aliwaa zviliig dotroos ni xarax gadnaas ni xarax yalgaatai. chinii bichlegtee oruulsan vzel bodliig bi bvren demjij bnaa. tsaashdiin chini bichij tuurwix vilest amjilt xvsii. oor olon olon asuudal dewshvvlsen, shvvmjilsen, dvgensen ongo ayastai niitlelvvd bicheerei, bi chinii sain unshigch baina gej bodoj bna.

  5. Boloroo :
    2009-12-14 09:31

    gaihaltai zl unshij bgaa ene horom uuruu gaihamshig bololtoi! Yagaad geech? Bi bayrtai bna shuu dee! Eh nutgynhaa javar daguulj ene 'Green tara'-d zochlohdoo dulaatsaad bas zurhendee shigtgee teegeed gardag yum aa. Neeree l bid beleg avahdaa bayrladag hernee, belgynhee une tsenyg tegtlee ih oilgodoggui yum shug ee! Bi uurynhuu belgyg odoonoos l jinhene utgeer ni mederch ehleed bna... ayndaa l bayrlaad, gunigaa hurtel er busyn gedgyg anzaaraad bgaa shuu!... Erhem busgui mini bayrlalaa!

Сэтгэгдэлийн тоо : 5

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.