Green tara

OM TARE TUTTARE TURE SOHA

Шүлэг, мэдрэмж, залуу нас

2009-10-11 22:45

      Тал нутгаасаа гарахаасаа өмнө сэтгэл учиргүй гэгэлзээд, шүлэгч биш ч шүлэг тэрлэмээр, дууч биш ч дуу аялмаар байлаа. Харийн нутагт гэрээ, ээжийгээ, ханиа, үрээ, хамаг бүхнээ санагалзахаа мэдээд л тэгсэн юм байж. 

             Өөрийнхөө зүрхийг, мэдрэмжийг, сүнсийг чамтай хуваалцах болсондоо баяртай байна.     

                                  

Үүлийг уншаад
Сэтгэл гэгэлзэнэ
Үүрд минийх байгаач....



Салхи сэвэлзэнэ
Уруул минь булбарай
Чиний үнсэлт сайхан.....


Бороог хувингаар цутгана
Чи хуурамч байжээ
Зүрх чинь арилчихлаа.....


Аадар айсуй
Цонхоо хаа
Айдас нөмөрлөө....

Аадар айсуй
Цонхоо нээ
Аз жаргалд автлаа....


Бороо шаагилаа
Бодол хөвөрлөө
Унтахаар явлаа....


Урьд насандаа би таныг гийгүүлэгч байсан
Урьд насандаа би таныг хөгжөөгч байсан
Энэ насандаа та миний гийгүүлэгч
Энэ насандаа та намайг хөглөгч.....


Мөндөр орж байна
Хамаг бие минь хөндүүрлэж байна.
Чи намайг үнэрлээч.....


Өглөө бүхэн шинэ байхыг
Өдөр бүхэн хуучин байхыг

Үдэш бүхэн гуниглаж байхыг
Өглөө бүхэн инээж байхыг      хүснэ би


Хэвлийгээр минь халуу дүүгээд
Хэн нэгэн хачин ихээр санагдаад байна



 

 

Ангилал : Миний үнэн миний худал | Нийтэлсэн : White pearl | Уншсан (67) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Моожоо :
    2010-01-25 10:09

    Шүлэг таалагдлаа. Хамгийн сүүлчийн 2 мөр бүр ч илүү. Тийм шүү. Санагдаад байна.

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.