\

Хятадын Глобал таймс сонин: Монгол улс хөмхий зуусаар байна.
Хариуцлагатай редактор Дун Жин
2009 оны 11 сарын 02
Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд орших “Дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар ” Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөд Хятадын “Aluminum” корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтанууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.
Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо. 6 жилийн өмнө, Хятад Монгол хоёр улс сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа гээчийг байгуулснаа зарлаж байсан билээ. Түүнээс хойш нилээд хэдэн жил өнгөрөөд байгаа ч зарим монгол хүн Хятадыг хардах сэрдэх үзлээ тавихгүйгээр ч үл барам хятадын хөрөнгө Монголд их хэмжээгээр орчих вий хэмээн эмзэглэн айж, “Гуравдагч хөрш” хайж байгаагаараа түрий барин Хятадыг хавчиж байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээлэхэд, цагтаа Монголын эдийн засгийн гуравны нэг хувийг нуруундаа дангаар үүрч байсан энэ ордын нийт зэсийн баяжмалын 90% -ээс илүү хувийг Хятад л импортолж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хятад компани монголын талтай томоохон уул уурхайн төслийн гэрээ байгуулаагүй байгаа юм.
Хятад Монголын худалдааны өсөлт монголын эдийн засгийн хөгжилд сайн нөлөө үзүүлсээр байгаа. Хятад улс хөрш зэргэлдээ бусад улс орнуудтайгаа ч “Харилцан ашигтай” гэсэн зарчмын дор эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хэрэв Монгол улсын“Тэнцвэртэй байлдах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий.
Энэ бол энгийн нэг ёс. Хэрэв чи Хятадыг боож, Хятадын оролцоог хаагаад байх юм бол Хятадын хөгжлөөс хүртэх сайн сайхан зүйл чинь ч мөн л танагдаад ирэх болно. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй. Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?
Хятадын Глобал Таймс сонин
2009 оны 10 дугаар сарын 27
7 дугаар тал
Редактор Лү Чан Ин
Сэтгүүлч Хү Жиа
“Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт. Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдалзэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ. " Тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.
......Цааш нь бүрэн эхээр нь унших......
Би мөрөөдөж байна. Яг Мартин Лютер Кинг шиг...
Би гэдэг хүн өнөөх хямралын гэгдэх үед УБ хотод өсөж төрсөн жирийн нэг иргэн. Бас өөрийгөө боловсролын системийн гажуудалд өртсөн үлгэр жишээ хэлмэгдэгч гэж боддог. Яагаад гэхлээр биднийг сургуульд ороход хуучин босоо монгол бичгийг нийтээр дэлгэрүүлнэ гээд А үсгийг монгол бичгээр зааж эхэлсэн. Хамгийн эхний монгол бичигтэн ангийн бид хамгийн сүүлчийн пионерууд байсан юм. Тэгээд хэд хэд анги үсрээд, бас нэг удаа анги доошилж ч үзсэн. Ингээд нийт сурсан жилээ тооцоод үзвэл ердөө 7 жил. Элэнц хуланцын сайн генийн буянаар бид нийгмийн шалгарал бүхнийг даваад өнөөдөр бусдаас төдий л их ялгарч доош орохгүй явна. Завсрын үеийнхэн болох биднийг аав ээж ч тоох зав байсангүй. Нийгэм тэр аяараа хямарсан үе байсан шүү дээ. 7 жилийн дотор бүрэн дунд боловсрол эзэмшсэн мундаг хүүхдүүд гэмээр боловч гор нь өнөөдөр гарч ирээд, юун талх, юун эдийн засаг, юун улс төр, наадам , цагаан сар....бидний толгой өвтгөсөн жинхэнэ асуудал болоод байна. Ямар асуудал мандсан бэ?
-Номгүй хэлмэгдэгсэд
Бидний үед унших ном байсангүй ээ. 70 жил болоод бүтээд байсан бүх зүйл үгүйсгэгдсэн байснаас, бас эдийн засгийн хүнд хямрал нүүрэлсэн байснаас биднийг зөв чиглүүлэх хүн байгаагүй юм даг. Мэдээж тэнгэрт хальсан хайрт эмээгээ тооцохгүйгээр. Биднийг гэдэс цатгахын тулд аав минь хөдөө ажилтай, хааяа Эрээн орж бараа дарна, ээж минь хотод хоолны газар ажиллуулна, ажил ихтэй байснаас бүтэн 5 хоног гэртээ ирэхгүй үе ч байсан юм даг. Жаалхан байсан бид томчуудтай шахцалдан картын бараанд очерлодог байснаас биш ном шагайдаггүй байлаа. Гэхдээ огт номгүй байсан гэвэл дэлстүүлсэн хэрэг болно л доо. Би санаж байна. Намайг 5 настай байхад ээж минь надад хүний анатомийн тухай ёстой сайхан хэвлэлтэй шинэхэн ном авч өгч байсан. Тэр үед бас эжий аав маань "Алтан түлхүүр Буратино", "Үүлэн бор" за нэг иймэрхүү номнууд авч өгч байсан шүү. Энэ бол сургуульд орохын өмнөх зүйл л дээ. Үүнээс хойш бол хичээлийн номноос өөр гоё ном ёстой байгаагүй. Байсан ч байж болох. Гэхдээ л бидний ширээн дээр лав байгаагүй. Өө бас санаж байна. 3-4 ангийн үед хичээлээс гадуурх нэг хэвлэл гарлаа. Энэ бол тухайн үедээ манай үеийнхний нууцаар уншдаг байсан "Халуун хөнжил" гэж сонин шүү дээ. Бурхан минь. Миний нэг хайрт эгчийн хүү 3 дугаар анги болчихоод огт уншиж сурахгүй байсан гэнэ. Тэгэхээр нь өвөө нь арга сэдэж, тэр сониныг үзүүлээд байсан гэнэ. Тэгсээр тун удалгүй бүгдийг уншиж сурсан гэдэг шүү.
-Түүхгүй хэлмэгдэгсэд
Түүхгүй гэдэг нь мөн л өнөө нийгмийн өөрчлөлтөөс өмнө нь итгэж явсан бүх зүйл устгагдаад, бидэнд түүхийг үнэнээр нь мэдэх боломж олдоогүй. Арга ч үгүй биз дээ. Тэр үед бидэнд түүх заах нь битгий хэл өөрсдөө дөнгөж үнэн түүхийн амсарт хамраа шүргүүлж байсан үе шүү дээ. Түүхийн багш нар хэзээ хойно л одоогийн залуучууд цээж дэлдэн хэлдэг өнөө мянганы хүний тухай дугарч байсан санагдана.Түүхээ сайн мэдэхгүйн нэгэн сайхан жишээ бол Монгол орныхоо улс тунхагласны баярыг яг хэзээ гэдгийг улс даяааа мэддэггүй. Үгүй нээрээ, үнэн алж байгаа юм шүү. Монгол улс даяар, тусгаар тогтносон өдрөө 11 сарын 26 гээд байдаг. Үнэндээ энэ чинь үндсэн хуулийн өдөр шүү дээ(1924 он). Бидний тусгаар тогтнолын баяр чинь 7 сарын 11 буюу Ардын Хувьсгалын баяр, бидний Наадам шүү дээ (1921он). Ямар ч хэл дээр гадаадын сайтуудаар хэсээд энэ тухай хялбархан мэдэж болно. Тэд бидний тухай мэдээд байдаг атал бид өөрсдийн тухай мэдэхгүй байгаа нь гутагмшиг. Улс даяараа, өөрийн тусгаал тогтнолоо 1921 онд зарласнаа бахархалтайгаар үгүйсгэж, өөрийн тусгаар улсын түүхийг 3 жилээр ухрааж байгаагаараа олон улсын доог тохуу, жинхэнэ онигоо болж байгаа юм даа. Олон хятад хүн надаас асууж байсан. Танай тусгаар тогтнолын баяр чинь яагаад жилд хоёр болоод байдаг юм гэж? Гоё шүү. Би хичнээн тэдэнд учирлаад яах юм. Толгойтой бүхэн, тэр ч бүү хэл төрийн тэргүүд нь хүртэл 11 сарын 26 нд зурагтаар зурайж гарч ирээд миний хэлснээс яг өөр юм яриад өгчихөж байгаа юм чинь. Бурхан минь, түүхээ ингэж л мутарладаг улс даа бид чинь. Энэ тухай би 5 жилийн өмнө МУ ын гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн гуайн ярилцлагаас мэдсэн юм шүү.
-Соёлгүй бичиггүй хэлмэгдэгсэд
За тэгээд өнөө монгол бичигтэн анхны ангийнхан 3 дугаар ангиасаа ч билүү крилл цагаан толгой үзэж эхэлсэн. Ингээд л хамаг балаг буцалж эхэлсэн дээ. Нэг бол анхнаасаа л босоо сайхан бичгээрээ явчилгүй. Дундаас нь жинхэнэ бантан зуурч эхэлсэн нь тэр. Одоо манай үеийнхэн дунд босоо бичгээр бичих нь битгий хэл уншиж чадах нь цөөн. Шинэ монголоор хэлзүйн алдаагүй бичнэ гэж ч бараг байхгүй дээ. Миний бичлэгээс ч үүнийг хялбархан мэдэж болох байх. Бодоод байх нь шинэ үсгийн хэлзүй энэ тэр чинь хэдэн эрдэмтэн мэргэдийн толгойг одоо ч өвтгөсөөр байгаа мэт. Уг нь яршиг дөө. Дэндүү нарийвчилж хүндрүүлэх шаардлагагүй юм шиг. Бид л гарамгай хэрэглэж, хялбархан ойлгож байх ёстой юм биш үү дээ. За ингээд л ойд төөрсөн сармагчин адил бидний үеийнхний бичиг үсгийн соёл иймэрхүү түвшинд.
Монголын өв соёлын талаар бол яриангүй Социолизмын бүтээн байгуулалтаар соёлоо нухчин дарсан хүмүүс дөө бид. Бидний үе битгий хэл манай аав ээжийн үеийнхэн энэ талаар паг шүү дээ. Эрх биш ардчилал гарч, шашин шүтэх хийгээд өөрийн зан заншлаа сэргээж болохоор болсон учир Цагаан сар мэт сайхан баяраа тэмдэглэдэг болж, бидний хэдэн хүүхэд энэ мэт ойр зуурхан зүйлээ халтар мултар гадарлаж эхэлсэн билээ. Өө тийм, бас ачит эмээ өвөөгийнхөө буянаар босгон дээр гишгэж болохгүй гэх мэт зарим нэг мухар сүсгийн ч гэмээр юм уу, ямар нэг тайлбаргүй зан үйлүүдийг хагас дутуу сонсож авснаа энд онцгойлон дурдах ёстой.
.........цааш нь унших...............
Би бурханы шашин шүтдэг. Шүтдэг гэхээр миний үеийн олон залуус, за юун хуучны нийгмийн, өнгөрсөн баларсан, өвөө эмээ нарын үеийн юм яриад байгаа юм гээд л эхэлнэ л дээ. Мэдээж олон залуус энэ шашинд болон өөр шашинд сүсэгтэй ханддаг байх. Миний хувьд гэвэл шашин шашин гэж мухраар шүтэх биш түүнийг судалж, туршиж, өөрийн биедээ аажмаар уусган авъя гэж боддог. Товчдоо бол маш шашинлаг хүн байхыг хүсдэг.
Надад бясалгал таалагддаг. Гэхдээ би бясалгал хийдэггүй. Өмнө нь туршиж байсан. Нэгийг биш хэд хэдийг гээч. Амьдрах ухаан Шри шри, Чинхайн буюу Аръяабалын бясалгал, Шри Чинмой гээд цаашаа бас ганц хоёр бий. Миний нэг хайрт эгч надад хэлж байсан юм. Чухамдаа чамайг төвлөрүүлж чадах байгаа тэр зүйл чинь л чиний бясалгал юм шүү гэж. Дэлхий дээр 400 гаруй төрлийн бясалгал байдаг тул бидэнд сонголт маш арвин байгаа, гэлээ ч өөртөө яг таарахыг олох нь цаг хугацааны асуудал юмуу даа.
Эгчийнхээ зааж өгсөн нэгэн бясалгалын аргыг та нарт хэлж өгье. Хүн харгүй газар очиж байгаад, өөрийнхөө мэдэхгүй тэр гадаад хэлээр чанга чанга ярих. Бид жаахан байхдаа гадаад хэлээр ярьж байна гээд юу нь мэдэгдэхгүй юм хэлж тоглодог байсан ш дээ. Яг тэгж.Жишээ нь: ылбоарлыяодрадяболрадлобөяр адлобыобиаыялоахридя...............
Энэ бясалгалын үр дүн дажгүй шүү. Ялангуяа хүнд зоригтой "үгүй" гэж хэлж чаддаггүй хүн үүнийг хийвэл бүр күүл. Цаг хугацааны хувьд өөрийнхөө л мэдрэмжээр.

Бясалгалын тухай зарим хүмүүс дэндүү өрөөсгөл ойлголттой байдаг мэтээ. Тэр тусмаа эрчүүд. За тэгээд жаахан бясалгал, цагаан хоол энэ тэр гээд ярьчихвал, "Монгол хүнд угаасаа тэр чинь зохихгүй" "Наадахаа тэр Дэлгэртээ очиж хэл" гэх мэтээр даапаална. Энэ үед зарим найзууддаа би дандарын тухай хальт сонссон уншснаа ярьж алмайлгадаг. Монгол эрчүүд, залуучууд үндэсний үзэл ихтэй тул, би дандарын тухай яриагаа Говийн догшин ноён хутагт Данзанравжаагаар эхэлдэг. Энэ хүн Дандар буюу нууц тарнийн ёсонд нэвтэрсэн эгэлгүй хувилгаан хүн байсан. Монголын шашин, соёл, урлаг, боловсролын салбарт энэ хүний оруулсан хувь нэмрийг өгүүлээд баршгүй.
Түүнчлэн хутагт маань дандарт нэвтэрсэн билэг танхай нэгэн байсан хийгээд түүний үзүүлсэн гайхамшигуудын тухай ард түмэн ам дамжин ярьсаар ирсэн. Түүний дотоод алхимын нууцыг мэддэг байсныг социолизмийн үед садар самуун явдалтай, архи дарсанд толгойгоо мэдүүлсэн мэтээр зориуд гутаан доромжилж байсан. Үнэндээ архийг рашаан болгодог, дарь эх дагинасаар хүрээлүүлсэн тийм л юм нь жинхэнэ оршисон хүн байсан.
Тэр ингэхэд тэр олон дагинасуудтай юу хийдэг байсан бэ? Дандар. Нэгэнт махан биет хүн учир Бясалгалын үед заримдаа түүний энерги дутах үе байсан бөгөөд тэр үедээ архийг рашаан болгон хэрэглэж, тэдгээр дагинас, дарь эхийн хувилсан дүрүүдтэй дандардаж, энергиэ нөхдөг байсан биз.
Дандар. Үнэндээ түүний нэр нь нууц тарнийн ёс. Нууц тарнийн ёс гэсэн ч учиртай биз ээ. Нууц учир л нууц гэсэн нь лав. Эгэл бидний энэ хязгаарлагдсан бяцхан ухаан түүнийг ойлгож, түүнд хүрч чадахгүй биз. Гэхдээ зарим ном зохиолиос унших нь, Дандарыг мэдрэх, дандарт ойртох хамгийн эхний цэг бол секс бөгөөд сексийн үеийн тавирал таашаал буюу оргазм юм гэнэ билээ.
.....................цааш нь унших..........................

Өчигдөр http://www.dsgtv.mn/ сайтаас 25 дугаар ТВ- ийн "Танайд хоноё" нэвтрүүлгийн нэг дугаарыг үзлээ. Хөтлөгч Тэнгис гэдэг хүн Ганбуушийнд очиж хонолоо. Бурхан минь, нэвтрүүлэг эхлэхдээ л хашир хөтлөгч маань өөрийгөө болон нэвтрүүлэгт нь оролцогч хүнийг аюулд оруулж эхэлээ. Чиний нэвтрүүлэгт хэн орох нь юу ярих нь золоор Ардчилсан манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө харьцангуй гайгүй байгаа тулдаа ямар нэг хяхалт, хавчилт, дарамт шахалтгүй ээ. Гэхдээ чи олон нийтэд нэвтрүүлэгээ түгээж байгаа хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд нэвтрүүлэгт оролцож байгаа тухайн хүнээ эрсдэлд оруулж огт болохгүй. Яагаад Ганбуушийн хаана амьдардаг хийгээд хаяг усыг тийм нарийн зарлаж байгааг огт ойлгосонгүй. Магадгүй маргааш түүнд зол бус явдал тохиолдвол чи хариуцах болно шүү дээ. Хонгор сэтгүүч минь. Сэтгүүлч ажлыг чалчигч бүхэн хийж чаддаг гэж бодох хэрэггүй мэт ээ. Мөн энэ ажил яг жолоо барихтай адил шүү дээ. Нэг хөл чинь тормоз дээр, нөгөөх нь хазан дээр. Амьдрал үхлийн хооронд хоёрхон төө л зай.
Тэнгис найз аа. Нэвтрүүлгээ сонирхолтой болгох гэснийг чинь ойлгож байна. Гэхдээ, бэлгийн чиг хандлага биднээс арай өөр хүн сурвалжилахаар шийдсэн бол чи ядаж бэлгийн чиг хандлага гэж юу байдаг тухай унших хэрэгтэй байж ээ. Ямар бүдүүлэг тэнэг асуултууд асуусан бэ?
Тэнгис ээ. Чамаас нэг зүйл асууя. Чи хөөрхөн хүүхнүүдийг, тэдэнтэй хамт байхыг, тэднээр хайрлуулахыг, бас тэднийг хайрлахыг хүсдэг биз дээ. Чи үүнийг хэнээр ч заалгаагүй биз дээ. Энэ бол совин. Энэ бол төрөлх инстинкт. Яг үүнтэй нэгэн адилаар тэдгээр хүмүүст ч мөн төрөлх совин, бэлгийн чиг хандлага гэж бий. Эхээс төрөхдөө тэд энэ совингоо авч төрдөг. Энэ хэний ч буруу биш. Түүний аавын, түүний ээжийн, түүний буруу биш. Энэ зүгээр л бурханы таалал. Газар тэнгэрээс түүнд ивээсэн бэлэг.
Чи, би, бид бүгд Арга билэгийн нэгдэл. Аав ээжийн нэгдэл. Эр эм шинжийн нэгдэл.
Чиний хүйс ямар байх нь чухал биш. Чухамхүү чиний дотор эр шинж, эм шинж аль аль нь сүлэлдэн байдаг. Уяраад уйлах эр хүн бий. Уур хүрэхдээ цохиод авах эм хүн бий.
Би эм хүйстэй төрсөнөөрөө яагаад заавал аяга саваа угаах ёстой гэж, чи эр хүйстэй төрснөөрөө яагаад заавал алх барих ёстой гэж, хүсч байгаа бөгөөд чадаж байгаа бол чи угаа, би хадъя.
............. цааш нь унших.................
Обама ямар хүн бэ?
Алганы хээ унших нь:
Оюун ухааны шугам нь түүнийг хийсвэрлэн бодох чадвар болон шинээр зохион бүтээх чадвар сайтайг харуулж байна. Түүний чигчий хуруу шулуун байгаа нь маш үнэнч гэдгийг илтгэж байна. Оюун ухааны шугам болон амьдралын шугамын хооронд байх зайгаар түүнийг эрэгцүүлэн бодох дуртайг харуулж байна. Түүний алганы ерөнхий байдлаар нь тэр бол байдлыг гартаа авч, олон нийтийг мэдрэх чадвартайг мэдэж болно.
Миний сурч байгаа мэргэжил сэтгүүлзүй. Манай анги 48 оюутантай. Түүнээс миний биеийг оролцуулаад тооцвол 4 нь гадаад оюутан. Манай бүрэлдэхүүн цөөтэй гадад оюутны бүлгэмд Мали улсаас ирсэн шоколадан залуу Тоффек, Японд төрсөн Солонгос залуу Аки, Африкийн Гана улсаас ирсэн хөөрхөн бор бүсгүй Мари тэгээд талын Монгол нутгаас ирсэн миний бие багтаж байгаа юм.
Саяхан ангийнхан маань анхны танилцах шоугаа хийлээ. Үнэндээ манай сургуулийн эргэн тойрон 30 километрт ямар нэгэн диско бар, зугаа цэнгэлийн газар байхгүй тул бидний шоу Шанхайн Сунжиан дүүргээс холгүй Шөшань нэрт байгалийн үзэсгэлэнт газар байрлах задгай шошлогныгазар халуухан боллоо. Ангийнхан маань шорлож идэж болох баахан хүнсний зүйл аваад бэлдчихсэн байлаа. Байгалийн үзэсгэлэнг мэдэрч бишрэхийн зэрэгцээ хонь, үхэр, гахайн мах, бас гадил, зөөлөн чихэр, мантуу хэ хэ хэ зэргийг жорлосон шиг гал дээр шараад суух ч над шиг талын хонгорын хувьд бол Шанхайдаа л хайгаад олошгүй ховор баяр баясгалан гэхээр байлаа.
Гэхдээ хамгийн сонирхол татсан зүйл бол алганы хээ судалдаг, уламжлалт анагаах ухааны мэргэжлээр магистр сурч байгаа Хятад охинтой хийсэн багахан ярилцлага байсан. Энэ охины нэр нь Гань Бин Янь. Манай ангийн залуугийн найр бүсгүй гэсэн байх аа. За тэгээд Мари бид хоёр ч түүнийг нилээд ороолоо доо. Алганы хээ уншина гэдэг миний рүүммэйт Мари -ийн хувьд бол цоо шинэ зүйл байлаа. Сонсоход тэдний улсад зурхайч хүн, тэр тусмаа алганы хээ уншдаг хүн олон байдаггүй гэнэ. Миний хувьд яахав.. Та нар мэдэж байгаа ш дээ. Монголд чинь одоо айл бүрт нэг зурхайч байдаг биз дээ. Цэнддоо ахын бичдэг шиг ЗУРХАЙЧ уу ЦУРХАЙЧ уу нь мэдэгдэхгүй олон хүн байгаа болохоор. Гэхдээ би далд ухаанд сонирхолтой хүн тул энэ боломжийг бас алдаагүй.Мөн өмнө нь хэд хэдэн хүн алганы хээгээр минь өнгөрсөн болоод ирээдүйн амьдралын тухай минь хэлж өгч байсан тул надад бас багахан багцаа байлаа.
...........цааш нь унших.......
Ирэх долоо хоногийн External communication гэдэг хичээл дээр би гэдэг хүн энэ хичээлийг сонгон судалж буй ганц гадаад оюутан болохын хувьд Сайхан Монгол орныхоо 2008 онд болсон онцлох мэдээнүүдээс ангийн хятад нөхөд болон багшид танилцуулах ёстой болчихоод энэ мөчөөс толгойгоо гашилган сууж байна.
Мэдээж ангийн нөхдийн ихэнх нь Хятадын урд нутгуудаас болон Шанхайн хүмүүс учраас монгол орны тухай, тэр тусмаа манай хэвлэл мэдээллийн салбарын хөгжил цэцэглэлтийн тухай олигтой мэдээлэлгүй нь тодорхой. Тиймээс энэ удаа 2008 оны оцлох мэдээнээс түрүүлээд Социолист монголоос хэрхэн Ардчилсан монгол болсон тухай, энэ өөрчлөлт Сайхан монгол оронд минь ямар зүйлүүдийг авч ирсэн тухай, тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарт ямар их өөрчлөлт, үсрэнгүй хөгжил гаргасан тухай товч яръя гэж бодож байна.
Дээрх хэсгээ дуусгаад жинхэнэ даалгавартаа орны доо. 2008 онд болсон онцлох мэдээ гэдэг маань онцлох үйл явдалуудтай шууд холбогдох нь ойлгомжтой. Тэгэхээр бодоод байхад манайд болсон хамгийн том үйл явдлуудаас гэвэл Олимпиос медаль авчирсан Ардын таван баатарын тухай, Атрын гуравдугаар аяны тухай, Азийн чонын хортой архи олон хүний амь сүйдэлсэн тухай, эсвэл УИХ ын сонгуулийн тухай ярьж болохоор байна. Атал нөгөө 7 сарын 1-ий эмгэнэлт хар өдрийн тухай мэдээллээс илүү гарах онц мэдээ 2008 онд үгүй алга шигээ.

7 сарын 1 нд чухам юу болсон хийгээд аль улс төрийн хүчний турхиралт явагдсан хийгээд хэн нь энэ үймээнээс юу хожсон бэ энэ тэрийг огт ярихгүй ч энэ үйл явдал Ардчилсан Монгол орны хэвлэл мэдээллийн салбарыг яаж амьдаар нь боомилж байсныг эргэн санах ёстой.
.................Цааш нь унших...............

Нэг. 第一幕
- Явах уу? 甲:走不走?
- Явъя 乙:走吧。
- Явцгаая 甲:好,走吧。
- Хаашаа? 乙:往哪儿走?
- Хаашаа ч яадаг юм 甲:哪儿也行啊
- Тэгье 乙:那好
- Явцгаая 甲:走吧。
Өнгөрсөн долоо хоногт манай ангид External Communication in China гэдэг хичээлийг Проффесор Гуо Кэ орлоо. Энэ хичээл дээр би гэдэг хүн ганцаараа гадаад оюутан л даа. Бусад нь хятад оюутан учир багш ч нилээн шүүмжлэлттэй, ёстой Хүрлээгийн хэлдгээр ёстой Хурц хурц нийтлэлүүд тавьсан байна билээ гэдэг шиг ёстой хурц ярьсаан. Яг л бидний боддог, ярьдаг шиг зарим талаар хятад хүмүүс өөрсдийгөө бас л тэгж дүгнэдэг юм байна.
Багш Хятадын хөгжлилд мөн л бидний ярьдаг шиг бяцхан дүгнэлт хийлээ.
Проффесор Гуо Кэ яриандаа : " Хятад өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийсэн. Ялангуяа барилгажилт хийгээд технологийн талаар санаснаас их амжилт олсон. Гэвч хүний хөгжил түүнтэй зэрэгцэхүйц байсан уу ? Үгүй. Аливаа улс орны хүний хөгжлийг тодорхойлох нэг чухал хүчин зүйл бол дээд боловсролын тогтолцоо хийгээд их сургуулиудын хөгжил, тэдний сургалтын чанар байдаг. "

"Дэлхийн Шилдэг 100 их сургуулийн хамгийн сүүлийн жагсаалтаас харахад, Хятадын Хонг Гонгийн Их сургууль 29 -т, Чин Хуа Их сургууль 49 -д орсон байна. Энэ үзүүлэлт хятадын дээд боловсролын чанарын стандарт Баруунд гүйцэж очих болоогүй байгааг бэлхнээ харуулж байна. "
" Хятад хүний ахуйн соёлгүй байдал, боловсрол тааруу байдлыг сайжруулахад маш их хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад хэдэн арван юмуу хэдэн зуун жил хэрэгтэй. Гэхдээ үүнийг Хятадын эрх баригч, өндөр тушаалтан биш, залуу үе та нар өөрчилж чадна. Та бүхэн үр хүүхэд, мөн тэднийг үр хүүхдийг сургахдаа хоолны газар нусаа нийж болохгүй, гудамжинд цэрээ хаяж болохгүй гэдгийг сургах ёстой. "
...............цааш нь үргэлжлүүлэн унших ..........
Хятад хүн (Хань үндэстэнг голчлон хэлж байгаа бөгөөд үндэсний 55 цөөнхийг оруулаагүй болно) өөрийгөө Луу буюу Dragon -оос эхтэй гэх бөгөөд 5000 жилийн суурин соёл иргэншилтэй байж, өнөөдрийн хятад орныг бүтээсэн ажээ. Үнэндээ суурин соёл иргэншил гэдэг нь тэдний хувьд газар хийгээд газар тариалан гол амин зуулга болж, түүнийгээ хэдэн үе дамжуулан эрхлэх ба манайхны ярьдаг "Ямхын онол" -ыг айхтар сайн эзэмшсэн хүмүүс шүү дээ. Зарим талаар бид ч түүнээс нь суралцмаар. Ямхын онолын тухай хэдэн үг цухас дурдахад, үнэхээр одоогийн хятад хүмүүсийн ясанд нь энэ үзэл нь шингээстэй байдаг гэхэд хилстэхгүй. Аливааг хийхдээ ямар олон дахин бодож, хэмжиж, ямар нөхцөлтэй байвал өөрт хамгийн түрүүнд хийгээд хамгийн их ашиг орж ирэх вэ гэдгийг таныг давсанд явсан хойгуур чинь л тооцоолчихсон байна шүү. (Бас өөрийг чинь мэдээгүй байхад л ямх ямхаар ашгийг өөрийн халаас руу урсгадаг тухай ойлголтыг ч багтаан ойлгож болох)
Замын хүнээс нэг онигоо сонссон юм байна. Замын үүдийн нэг цэцэрлэгчээс дарга нь асууж гэнэ.
"За, ажил ямархуу явж байна? Нөхөр минь, яахаараа тавхан алхмын цаана байгаа Эрээнд болохоор зүлэг ногоо нь сайхан ургаад, харин таны энд чинь үнсчихээд буцаагаад өгий гэх ганц ногоон юм байдаггүй билээ? " гэвэл Цэцэрлэгч монгол хариулж байна аа.
"Үгүй ээ, дарга аа. Аргагүй шүү дээ. Энэ хятадууд чинь биднийг шөнө унтаж байхад нууцаар босоод биднээс илүү услаад байх юм чинь" гэжээ.
Энэ бол хятад хүний амьдрал дахь жир үзэгдэл. Тэд үүнээс ч илүүг найруулж чадна. Миний доор бичсэн цаг агаарыг химийн аргаар сарниулсан тухай мэдээ бол бас нэгэн жир үзэгдэл. хэхэхэ. Ямартаа л Хятадууд 60 жилийн хугацаанд өдий болтол гэр орноо төвхнүүлээд, энгэртээ техник нь их хөгжөөд хүн нь хөгжөөгүй гэх тодорхойлолт зүүсэн ч саяхан болсон Их 20 -ийн уулзалтан дээр Ноён Хү Ноён Обамагийн хажууд нүүрний эгнээнд зогсох вэ. Тэдний хөгжлийн бас нэг чухал түрхүүр бол ямар ч үед өөрсдөөрөө бахархах үзэл. Өө, тэнгэр минь, Хятад хүн өөрөөрөө ямар их бахархана гээч. Энгийн тариачдаас аваад сэхээтэн анги бүлгэм хүртэл. Магадгүй энэ нөгөө бидний сүүлийн 20-оод жил хараан зүхэж байгаа "Хүн бүр эрх тэгш" буюу Социолист үзэл санааны ач ч байж болох юм. Өнөө дээр дурдсан 5000 жилийн суурин соёл болон Луугийн үр сад гэсэн үзлээ хэний ч Хятад аавын охин, ээжийн хүү давчуухан жижиг цээжээ цохиж байгаад хэлнэ ээ. Магад 100-тын дэвсгэрт дээр зурайх Мао даргын үеэс л энэ нь эхэлсэн байх дөө.
Наашаа & цаашаа
Одоо хоолны тухай яръя. Хэрэв та Хятадын хойгуурх нутгаар явбал хоолны цагийг нь сайн тогтоогоод авах хэрэгтэй. Тогтоож чадахгүй бол бичээд, утсан дээрээ сэрүүлэг асааж ч болно. Тэр жил Өвөрмонголд (Монгол үндэстэний нутаг гэх ч нийт хүн амын 60 аас илүү хувийг Ханьчууд эзэлж байгаа) очиход би гэдэг хүн хятад хэлтэй өчнөөн жил зууралдчаад, хоолны соёлыг нь сайн судлаагүйн улмаас лав л нэг, хоёр хоног халуун хоол хошуундаа хүргэж чадаагүй юмдаг. Хоол, хоолны цаг, хоолтой холбоотой соёл нь хятад хүний амьдралын утга учир ч байж мэднэ. Ямар ч байсан маш чухал. Хоолны цаг өнгөрлөө л бол хоол гэж байхгүй. Дараагийн хоолны цагаа хүлээх хэрэгтэй болно. Эсвэл замд хаа нэг таарах хурдан, хүйтэн хоолны газар хоол идэж болох юм.
Хятад хүмүүсийн өдөр тутмын чухал мэндчилгээний үгс нь хүртэл хоолтой холбоотой гээд ч бодчих.
Жавхлант манай улсын урд хөрш болох Хятад нөхдүүд өөртэй чинь болон хоорондоо мэндчилэхдээ цаг харгалзахгүй "Өө, Хоолоо идчихсэн үү " , өдөр буюу үдэд "Өдрийн хоолоо идсэн үү", орой "Оройн хоолоо идчихсэн үү" гээд л асууна даа. Энэ бүх үгс нь зүгээр л "Сайн уу" гэсэн үг шүү. Хэхэхэ. Манайхны нэг наймаачин л Дотор газар панз үсэргэж явжээ. Нэг хятад нөхөр л "Хоолоо идсэн үү " гэж асууж, магадгүй хэл нэвтрэлцээгүй болохоор дохилцоод ч болсон ойлгосон байх л даа. Манай нөхөр уг нь хоолоо идсэн юм байж. Гэхдээ бас хөөрхөн дотор санаа гаргачих санаатай "Идээгүй, идээгүй" гэжээ. Мань хүний дотор санаа нь цаад дотор хүн өөрийг нь хоолонд дааж магад гэж бодсон хэрэг л дээ. Хахахаха. Хаанаас тэгэх вээ дээ. Дотор хүн чамаас маш чухал юмыг чинь салгах гээгүй л бол чамайг хоолонд оруулна гэж байхгүй. Санасны гарз.
.......цааш нь үргэлжлүүлэх.....